| | USD/MNT 0₮

280 гаруй мянган иргэн III тундаа хамрагджээ

Эрүүл мэндийн яамны өнөөдрийн мэдээллээр 3,2 сая иргэнээс 12-оос дээш насны 2,3 сая иргэний 72,5 хувийг вакцинаар хангана гэж зорилт тавьсан байсан бол одоогоор вакцины хамралт 62 хувьтай байна. Харин өнөөдрийн байдлаар 280 гаруй мянган иргэн III тундаа хамрагдсан байна. 

ДЭМБ-ын Суурин төлөөлөгч, доктор Сергей Диордица өнөөдрийн хэвлэлийн хурал оролцсон бөгөөд тэрбээр "Цар тахал үүссэнээс хойш 600 өдөр өнгөрч Дэлхий дахин шинэ хэв маягаар энэхүү цар тахалтай зохицон амьдарч байна. Коронавирусийг устгах бүрэн боломжгүй ч иргэд болон улс орнууд дор бүрнээ өөрсдийн арга хэмжээгээр ажиллаж ирснээр тэмцэж байгаа. Халдвар хамгааллын дэглэмээ маш сайн баримтлавал хүндрэл эрсдэл бага гарна" гэсэн юм.

 

Өнөөдрийн байдлаар 280 гаруй мянган иргэн III тундаа хамрагджээ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.