| | USD/MNT 0₮

ЭМЯ:Нийт 2612 хүнээс халдвар илэрч 12 хүн нас баржээ

Эрүүл мэндийн яамнаас халдварын нөхцөл байдлын талаарх мэдээллийг гаргажээ. Тодруулбал, сүүлийн 24 цагт шинээр 2612 хүнээс халдвар илэрчээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол 289929-т хүрчээ. Нийслэлд 1292 тохиолдол, харин орон нутагт 1320 хүн халдварт өртөж, тоо нь бүртгэгджээ. 

Мөн энэ хугацаанд 5844 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарсан бол халдварын улмаас 41-80  насны 12 хүн нас барсан байна. Нийт нас баралт 1098 болжээ. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 22.305 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Тэдгээр хүмүүсээс хөнгөн-12701, хүндэвтэр-7165, хүнд-2060, маш хүнд-379 хүн байна.

ЭМЯ:Нийт 2612 хүнээс халдвар илэрч 12 хүн нас баржээ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.