| | USD/MNT 0₮

Б.Жагар:Ард түмнийхээ эрхэнд халдаж, зориудаар шатахуунаар боож түгжрэлийг бууруулж байна

Хан-Уул дүүргийн ИХ-ын төлөөлөгч, тэмцэгч Б.Жагар Төрийн ордны баруун хаалганы гадаа цагаан хоолой барьчихсан "Шатахууны үнийг бууруулахыг шаардаж, ард түмний өмнө хоёр гараа өргөж буухыг шаардаж байна.

Шатахууны хомсдол бол зохиомол юм. Дарга нарын хүүхдүүд дарга нар ямар нэг шалтгаанаар банкаа дүүргэж аваад байна. Шатахууны нөөц хангалттай. Ард түмнийхээ эрхэнд халдаж зориуд түгжрэлийг бууруулж байгаа юм байна гэж ойлгож байна. Хар шаахайтнуудын бодлогыг хэрэгжүүлж байгаа Засгийн газар огцрох болзлоо хангасан байна. Тиймээс огцруулахыг шаардаж байна. Миний хувьд удаа дараа шаардлага хүргүүлж байгаа. 

Ерөнхий сайд нь жагсаал хийж болдог, иргэд шатахууны асуудлаар жагсах гэхээр гэртээ бай гэдэг. Ингэж иргэдийнхээ эрхэнд халдаж болохгүй. Хэсэг бүлэг авлигачдыг хатуу хуулиар цээрлүүлэх ёстой. Болохгүй бол Төрийн ордныг шорон болгоё. Эсвэл эд нар хөрөнгөө хураалгаж, байх ёстой газраа бай" гэлээ. 

Б.Жагар:Ард түмнийхээ эрхэнд халдаж, зориудаар шатахуунаар боож түгжрэлийг бууруулж байна
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.