| | USD/MNT 0₮

ЭМЯ:Ор дэлгэж болох ч ажиллах эмч сувилагч нар алга

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна. Дельта хувилбараас болж халдварын тоо огцом өсч, эмнэлэгт хэвтэх иргэдийн тоо нэмэгдэж, ачаалал эрс нэмэгджээ.

Өрхийн эмнэлгүүд ч ачаалалтай ажиллаж, зургаан эмч ажиллах ёстой өрхийн эмнэлэгт хоёр л эмч ажиллаж байна. Иймэрхүү байдлаас болж эрүүл мэндийн салбарынхан ажлаасаа их гарч эхэлжээ. Өрхийн эмч сувилагч нар ч гараад эхэлсэн. Энэ салбарт ажиллах боловсон хүчин ховордож байна. Ачаалал их байгаа учраас ЭМЯ-наас эмнэлгүүдэд ор дэлгэж болно. Гэвч ажиллах эмч сувилагч нар олдохгүй байна. Эмч нарыг амархан богино хугацаанд бэлтгэх боломжгүй гэдгийг өнөөдрийн хэвлэлийн хурал дээр онцолж хэллээ. 

ЭМЯ:Ор дэлгэж болох ч ажиллах эмч сувилагч нар алга
Нийгэм

Сэтгэгдэл (6)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.