| | USD/MNT 0₮

Өрхийн эмнэлгүүдэд түргэвчилсэн тест байхгүй байна

Эрүүл мэндийн сайд С.Энхболд өрхийн эмнэлгүүдэд түргэвчилсэн тест тарааж өглөө гэсэн мэдээ өнгөрсөн долоо хоногт гарч байсан. Тэгвэл тарааж өгсөн тест нь хоёр хоногийн хэрэглээ байжээ. Өрхийн эмнэлгүүд түргэвчилсэн тест байхгүй байна. Гэвч өрхийн эмнэлэг дээрээ шинжилгээ өгч болно гэж ЭМЯ-наас мэдээлсэн байдаг. Шинжилгээ өгөх гээд очтол эмч нь "Тест байхгүй, өөрөө Эмийн сангаас түргэвчилсэн тестээ аваад ирвэл шинжилгээг чинь хамраас нь авч өгье" гэсэн тайлбар хэлэв.

Хэрвээ түргэвчилснээр шинжилгээ өгөөд хариу эерэг гарвал, өрхийн эмнэлгээс эмчилгээ болох эм тан өгөхөд их хүндрэлтэй болжээ. Заавал цааш нь буюу дүүргийн нэгдсэн эмнэлэгт мэдэгдэж байж, эмчилгээ авах боломжтой гэсэн тайлбарыг мөн өгсөн юм. Бараг түргэвчилсэн тест нь ханиадыг ч эерэг үзүүлэлттэй гаргах учраас ковид гээд хамаагүй эм тариа хэрэглэж болохгүй гэдгийг харьяа дүүргийн өрхийн эмч хэлж байв. 

Өрхийн эмнэлгүүдэд түргэвчилсэн тест байхгүй байна
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.