| | USD/MNT 0₮

Нийслэлийн дөрвөн сургууль, есөн цэцэрлэг танхимын сургалтаа зогсоожээ

Цар тахлын улмаас Нийслэлийн хэмжээнд дөрвөн сургууль, есөн цэцэрлэг танхимын сургалтаа зогсоож, цахим сургалтад шилжсэн байна. Долоо хоногийн өмнө таван сургууль, зургаан цэцэрлэг танхимын сургалтаа зогсоосон байв.

Түүнчлэн 107, сургуулийн 359 бүлэг, цэцэрлэгийн 662 бүлэг цахимаар хичээллэж байна. Өөрөөр хэлбэл, тэдгээр сургууль, цэцэрлэгийн зарим анги бүлэг давхарт хэсэгчилсэн хязгаарлалт тогтоосон байна. НБГ-аас мэдээлснээр сургуулиудад халдвар голомтлон тархаж, хүүхдүүд олноор өвчилсөн тохиолдол байхгүй. Харин хүүхдүүд гэр бүлийнхнээс халдвар их авч байгаа талаар мэдээлжээ. 

Нийслэлийн дөрвөн сургууль, есөн цэцэрлэг танхимын сургалтаа зогсоожээ
Нийгэм

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.