| | USD/MNT 0₮

О.Содбилэг:Ирэх сард 44 мянган тонн, энэ сард ачигдаагүй байгаа 10 мянган тонн АИ92 бензин авахаар боллоо

ОХУ-аас шатахуун авахаар албаныхан явсан байгаа талаар салбарын сайд Г.Ёндон мэдээлсэн билээ.

Тодруулбал, дотоодод шатахууны хомстол үүсээд буйтай холбогдуулан УУХҮЯ болон хувийн хэвшлийн төлөөллүүд ОХУ-ын "Роснефть" компанитай хэлэлцээ хийхээр ОХУ-ыг зорьсон.

Тэгвэл ОХУ-ын талтай уулзалтад оролцож буй "ПЕТРОВИС ОЙЛ" ХХК-ийн дарга Б.Содбилэг өөрийн цахим хуудсаараа дамжуулан "Роснефть компанитай уулзаж байна. 9 сард 1500 тонн 92 бензин, 10-р сард 44к тонн 92 бензин, 9-р сард ачигдаагүй байсан 10к тонн 92 бензин авахаар боллоо" хэмээн жиргэжээ.

 

О.Содбилэг:Ирэх сард 44 мянган тонн АИ92 бензин, энэ сард ачигдаагүй байгаа 10 мянган тонн бензин авахаар боллоо
Нийгэм

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.