| | USD/MNT 0₮

Б.Пүрэвдорж:Засгийн газар Ковидын тухай хуулиар далимдуулж маш том эрхийг гартаа авч, мөнгө хулгайлж байна

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр мэдээлэл хийж, ирэх аравдугаар сарын 01-нд төв талбайд "Одоо боллоо" жагсаал цуглаанд иргэдийг нэгдэхийг уриалсан билээ.

Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "НОК-ийн даргад хүсэлтээ тавьсан байгаа. Бид халдвар хамгааллын дэглэмээ баримтлаад жагсаал хийнэ. Тэгээд ч Ерөнхий сайд нь гадаа арга хэмжээ зохион байгуулж болно гэдгээ мэдэгдсэн.

Жагсаал үр дүнд хүртлээ үргэлжилнэ. Манай нам тэмцлийн хурц хэлбэрийг сонгоно. Эрх баригч Засгийн газар үнэхээр сайн ажиллаж байна, амьдрал сайхан байна гэсэн пиарыг олон нийтийн сүлжээгээр их явуулж байна. Гэвч гэр хороололд буюу Баянзүрх, СХД-т ажиллаж байгаа иргэдийн амьдрал үнэхээр хүнд хэцүү байна. Үүнийг газар дээр нь очиж үзчих хүсэлтэй нэг ч эрх баригч ордонд байхгүй байна.

Эрх баригчид ард түмнийг туйлдуулж байна. Эдийн засгийг муу түвшинд аваачиж, авлига албан тушаалыг дээд цэгт нь аваачиж гааруулж байна. Дээрээс нь ковидын эсрэг 20 их наяд төгрөгийг Монгол Улсын нийт дотоодын бүтээгдэхүүний 60 хувийг зарцуулчихаад өвчний тархалтаараа дэлхийд нэгд орж байна. Гэтэл бид 60 хувийг зарцуулчихаад нэгд орж болохгүй. Засгийн газар Ковидын тухай хуулиар далимдуулж маш том эрхийг гартаа авсан. Тэр их мөнгөнөөс хулгайлж байна гэж харж байгаа. Эрх баригч, дарга нар хулгайлж байна. Тийм учраас үр дүнтэй жагсаал хийх ёстой. Шатахууны хомсдол, эдийн засгийг доройтуулж байгаа байдалтай бид тэмцэх болсон. Тиймээс "Одоо боллоо" уриатай жагсаалыг зохион байгуулна" гэлээ. 

Б.Пүрэвдорж:Засгийн газар Ковидын тухай хуулиар далимдуулж маш том эрхийг гартаа авч, мөнгө хулгайлж байна
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.