| | USD/MNT 0₮

МАН-ынхан сайд Г.Ёндонгоор туг тахихаар шийджээ

Шатахууны хомсдолд засаг барьж байгаа намынхан салбарын сайдыг нь буруутгаж, хариуцлага тооцохыг шаардаж, шахаж эхэлжээ. Тодруулбал, шатахууны хомсдол нөөцгүй болсон асуудалд УУХҮ-ийн сайд Г.Ёндонг хариуцлагагүй ажилласан тул суудлаа тавьж өгнө үү гэсэн мессэжийг олон нийтийн сүлжээнд их явуулж байна. Түүнчлэн МАН-ын гишүүд ч түүнийг хариуцлагаа хүлээгээд өргөдлөө өгөөд яв гэжээ. Тодруулбал, МАН-ын гишүүн С.Мөнхчулуун "За ашгүй ашгүй Г.Ёндон сайд маань Шатахууны хомсдол үүсгэсэн буруутай этгээдэд арга хэмжээ авна гэнэ. Буруутай этгээдээ хайгаад байх вий, Газрын тос, газрын тосны бүтээгдэхүүний нөөцийн талаархи бодлогыг гаргах, хариуцах этгээд нь УУХҮ-ийн яамны сайд байдаг байгаа шүү" гэжээ. 

Мөн түүнчлэн Шилэн Цогоо "Орос буруугүй Хятад буруугүй Геополитик, Геостратеги хэн нэгний буруугаа чихдэг үлгэрийн сав биш. Зүгээр л хариуцлагаа хүлээ.Салбарын сайд дарга нар өргөдөлөө өгөөд яв. "Орос Хятад нийлээд бля бля бля" үлгэр шүү" гэжээ. Ийнхүү Г.Ёндон сайдаар туг тахиж, өөрсдөө хариуцлагаас мултарч үлдэхээр шийджээ. Уг нь энэ шатахууны асуудалд Сангийн яам, Гадаад харилцааны яам цаашлаад Засаг ч хамаатай байх боломжтой. Салбар яамдуудын харилцаа уялдаа холбоогүй байдлаас болж ийнхүү өнөөдрийн нөхцөл байдал үүссэн гэж хэлж болно. 

МАН-ынхан сайд Г.Ёндонгоор туг тахихаар шийджээ
Улс төр

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.