| | USD/MNT 0₮

Засгийн газар:Шатахууны хомсдолд хариуцлага алдсан албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

Засгийн газрын ээлжит хуралдаанаар шатахууны нөөц болон үнийн асуудлаар хуралдаж, ямар шийдвэр гаргасан талаараа танилцуулж байна. Тодруулбал, Засгийн газрын хэвлэлийн албанаас "Өнөөдрийн хурлаар 10 асуудал хэлэлцэж байна. Ерөнхий сайд аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг нээхийг үүрэг болгосон. 

Сүүлийн хэдэн өдөр ДЭМБ болон ЭМЯ-ны мэдээлэл зөрсөн тул энэ асуудлаар хоёр байгууллага хуралдаж, буруу мэдээлэл гаргасандаа залруулга гаргахаа ДЭМБ мэдэгдсэн байна.

Гашуунсухайт хилийн боомтод шийдвэрлэх асуудлыг яаралтай Засгийн газрын хуралдаанд оруулж ирэхийг үүрэг болгосны дагуу өнөөдөр хэлэлцэж шийдвэрлэлээ. Нэмэлтээр шинжилгээ авах болон дотоодын цэргийн шаардлагатай орон тоо, цалин мөнгийг шийдвэрлэлээ. Хөрөнгийг нөөц сангаас гаргахаар болсон.

Шатахууны хангамж нийлүүлэлтэд үүсээд байгаа нөхцөл байдал тулгамдаж байгаа асуудлыг Г.Ёндон танилцуулж, үүнтэй хэд хэдэн үүргийг холбогдох сайдуудад өглөө. Мөн шатахууны хомсдлын асуудалд ямар албан тушаалтан хариуцлага алдсан. Үүнийг салбар дотроо ярилцаад хариуцлага тооцохыг Засгийн газрын хуралдаанаар үүрэг болгосон" гэв. 

Эндээс харахаар шатахуун тасалдуулсан асуудалд салбарын сайд уу, АМГТГ-ын дарга нар хариуцлага хүлээж, ажлаасаа чөлөөлөгдөх үү гэдэг асуудал яригдаж хөндөж эхэллээ. 

Шатахууны хангамж нийлүүлэлтэд үүсээд байгаа нөхцөл байдал тулгамдаж байгаа асуудлыг Г.Ёндон танилцуулж, үүнтэй хэд хэдэн үүргийг холбогдох сайдуудад өглөө. Мөн шатахууны хомсдлын асуудалд ямар албан тушаалтан хариуцлага алдсан. Үүнийг салбар дотроо ярилцаад хариуцлага тооцохыг Засгийн газрын хуралдаанаар үүрэг болгосон
Улс төр

Сэтгэгдэл (10)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.