| | USD/MNT 0₮

“ЭРДЭНЭТ” ҮЙЛДВЭРИЙН ЗАХИРАЛ АСАН Ц.ДАВААСҮРЭНГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ШАЛТГААНЫ УЛМААС СУЛЛАЖЭЭ

АТГ-аас өнгөрсөн аравдугаар сарын 31-ний өдөр “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирлаар ажиллаж байсан Ц.Даваацэрэнг баривчлан цагдан хорьсон билээ.

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнд 30 хоногийн турш цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, уг шийдвэрээ дахин нэг сараар сунгасан байсан.

Тэгвэл Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн захирамжаар Ц.Даваацэрэнг эрүүл мэндийн шалтгааны улмаас өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, Монгол Улсын хилээр гарахгүй байх хилийн хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.

Тэрбээр 2012-2016 онуудад Эрдэнэт үйлдвэрийн захирал байхдаа хэд хэдэн оффшор бүс рүү олон сая ам.долларын гүйлгээнүүд хийсэн гэх хэрэгт сэжиглэгдэн шалгуулж байгаа юм.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн захирамжаар Ц.Даваацэрэнг эрүүл мэндийн шалтгааны улмаас өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, Монгол Улсын хилээр гарахгүй байх хилийн хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.
Улс төр

Сэтгэгдэл (6)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.