| | USD/MNT 0₮

А.Отгонбаатар:Намайг цагдаад өгөөд яллаж чадахгүй болохоор хэвлэлээр яллаж байна

СХД-т болох нөхөн сонгуульд нэр дэвшиж байгаа Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар олон нийтийн сүлжээгээр гараад байгаа мэдээлэлд өнөөдөр тайлбар хийжээ.

Тэрбээр "Өнөөдөр Отгонбаатарыг цагдаад өгөөд яллах ял байхгүй учраас хэвлэлээр яллаж байна. Ардын намынхан саяхан Хэлмэгсдийн хөшөөнд цэцэг өргөөд зогсож байсан. Та нар хэвлэлээр хүнийг хэлмэгдүүлдэг троллын багаа боль. Сошиал дээр Дунд хуруу гээд хаяг байгаа. Бат-Үүл бид хоёрын тухай бүр кино хийсэн байна билээ. Тэрийг Батшугар хийж байгаа шүү дээ. Муу хэлгүй дадай гарч ирээд иргэдтэй уулзаж чадахгүй байж мөнгөө сошиалын багт цацаж, хүн рүү дайрдагаа болих хэрэгтэй шдээ чи. Миний хөрөнгө орлогыг өссөн байна гэж бичээд байгаа харагдсан. Ардын хүүхдийн амьдрал дээшилж авлигач нартай тэмцэж болохгүй юу" хэмээв. 

А.Отгонбаатар:Намайг цагдаад өгөөд яллаж чадахгүй болохоор хэвлэлээр яллаж байна
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.