| | USD/MNT 0₮

Б.Эрдэнэчимэг:БЗД-ийн прокурор Гэрэлмаад гомдолтой байна

Хилсээр хоригдож байгаа хүүгийнхээ төлөө Төрийн ордныг хөл нүцгэн тойрч, суулт хийж байсан ээж Б.Эрдэнэчимэг өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр хүн амины хэрэгт буруутгагдаж хүүд нь 20 жилийн хорих ял өгснийг ийнхүү эсэргүүцэж, улсын яллагч Гэрэлмаад гомдолтой байгаагаа илэрхийллээ. 

Б.Эрдэнэчимэг “Би хүүгийнхээ энэ асуудлын хойноос удаан явж байна. БЗД-ийн прокурор Гэрэлмаа миний өгсөн гомдлыг ямар ч нотолгоогоор үгүйсгэж байгаагаа нээлттэй танилцуулахыг хүсч байна. Би түүнтэй нээлттэй мэтгэлцэхэд бэлэн. Хэргийн газар дээрээс баримтжуулж авсан зураг, нотлох баримтыг дэлгэж харуулахгүй байна. Миний хүүгийн гэм буруугүйг нотлох баримтуудыг устгасан гэж би хардаж байна. Тийм учраас ард түмний өмнө шударгаар гарч ирж мэтгэлцэхийг хүсч байна. Битгий ажил албан тушаалаараа айлгаж ичээж, худлаа хэлээд байгаач” гэлээ.

Хэргийн тухайд гэвэл 2015 онд 18-22 насны дөрвөн залуу нэгнийдээ очиж согтууруулах ундаа хэрэглэж, улмаар хоорондоо муудалцаж, үүнээс болоод нэгнийхээ амийг хөнөөсөн байдаг. Энэ хэрэг гараад зургаан жил өнгөрсөн ч үнэн зөв шийдээгүй, яг хэрэг хийсэн гэмт этгээдүүд ял аваагүй байгаа гэдэгт ээж Б.Эрдэнэчимэг нь гомдолтой байгаа аж.

 

Б.Эрдэнэчимэг “Би хүүгийнхээ энэ асуудлын хойноос удаан явж байна. БЗД-ийн прокурор Гэрэлмаа миний өгсөн гомдлыг ямар ч нотолгоогоор үгүйсгэж байгаагаа нээлттэй танилцуулахыг хүсч байна. Би түүнтэй нээлттэй мэтгэлцэхэд бэлэн. Хэргийн газар дээрээс баримтжуулж авсан зураг, нотлох баримтыг дэлгэж харуулахгүй байна. Миний хүүгийн гэм буруугүйг нотлох баримтуудыг устгасан гэж би хардаж байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.