| | USD/MNT 0₮

Нөхөн сонгуульд нэр дэвшигч А.Отгонбаатарын өөрийнх нь болон гэр бүлийнх нь жилийн орлого нийт 229 сая төгрөг байна

Ирэх аравдугаар СХД-т болох нөхөн сонгуульд Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар нэр дэвшиж байгаа билээ. Түүний хөрөнгө орлогын мэдүүлгийг АТГ цахим хуудсандаа байршуулсан байна. Намын дарга А.Отгонбаатарын хөрөнгө орлого жилээс жилд нэмэгдэж өсчээ. Тодруулбал, тэрбээр 2020 онд нийт 115 сая төгрөгийн орлого олсон бол гэр бүлийнх нь орлого 114 сая төгрөг байна. 

Харин гэр хороололд амьдардаг хэмээн нэвтрүүлгээр гарч байсан А.Отгонбаатар 250 сая төгрөгөөр үнэлэгдэх нийтийн нэг орон сууцтай. 147 саяар үнэлэгдэх Лексус 570 болон кровон машинтай, 48 саяар үнэлэгдэх 500 хоньтой бол 122 саяын үнэт эдлэлтэй, 45 сая төгрөгийн хадгаламжтай, 51 сая төгрөгийн авлагатай, 10 сая төгрөгийн 1000м2 га газартай гэж хөрөнгө орлогоо мэдүүлжээ. 

Нөхөн сонгуульд нэр дэвшигч А.Отгонбаатарын өөрийнх нь болон гэр бүлийнх нь жилийн орлого нийт 229 сая төгрөг байна
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.