| | USD/MNT 0₮

Д.УНДРАА:ХҮҮХЭД НЬ ЗОМБИ МЭТ ӨСЧ ХҮМҮҮЖИЖ БАЙГАА НЬ ЭЦЭГ ЭХИЙН АНХААРАЛ СУЛ БАЙГААТАЙ ШУУД ХОЛБООТОЙ

Сүүлийн үед гэр бүлийн хүчирхийлэл болон бэлгийн хүчирхийллийн золиос нь бага насны хүүхдүүд хохирогч болоод байна. Хамгийн сүүлд гэхэд Хэнтий аймгийн Хэрлэн суманд хоёр настай хүү хойд эцгийнхээ гарт харамсалтайгаар амиа алдав.

Түүнээс гадна бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд “Үжин” төвд түр хамгаалалтанд байж, нөхөн сэргээх эмчилгээ болон сэтгэлзүйн эмчилгээ хийлгэж байна. Өнөөдрийн байдлаар 16 хүүхэд тус төвд байгаа бөгөөд хамгийн бага нь гурван настай хүүхэд байгаа аж.

Тус төв үүсгэн байгуулагдаад нэг жил гаруйн хугацаа өнгөрсөн бөгөөд бага насны бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдийг нөхөн сэргээх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм.

Төвийг үүсгэн байгуулагч, зөвлөх Д.Ундраагийн хувьд орон нутагт ажиллаад ирсэн байна. Ингээд түүнтэй ярилцснаа хүргэж байна.

Тэрбээр “Хэнтий аймагт гарсан хэрэг маш эмгэнэлтэй хэрэг. Энэ мэдээг сонсоод эх хүн эмэгтэй

Ийм гэмт хэргээс урьдчилан сэргийлэх боломж байсан. Тухайн хэргийг үйлдсэн гэмт хэрэгтэн өмнө нь зургаан удаа ял эдэлж байсан. Хорих ангиас суллагдаж байгаа хүмүүстэйгээ цагдаа болон нийгмийн ажилтнууд нийгэмшүүлэх ажлыг хийхгүй байна. Хэн нь огт тоохгүйгээс болж хоёр хүүхэдтэй эмэгтэйн гэрт ороод суучихсан. Тэгээд ахуйн хүрээний архидалтын улмаас амиа алдлаа. Тэгэхээр урьдчилан сэргийлэлт ерөөсөө хийхгүй байна. Ялангуяа орон нутаг, сумдад анхан шатны нэгжүүд сайн ажиллахгүй байна. 2019 оны иргэн төвтэй төрийн үйлчилгээ хаана байна вэ.

Хараа хяналтгүй байдлаас болж нэг өдөр хичээлдээ яваагүй 4 настай хүү хүндээр түлэгдсэн харамсалтай хэрэг гарсан. Бага насны хүүхдийг аливаа хүчирхийлэлд өртөхөөс өмнө урьдчилан сэргийлэн ажиллах ёстой гэдгийг Засаг дарга болоод хамтарсан баг хуулиар үүрэг хүлээсэн төрийн алба хаагчид ажиллах ёстой. Гэвч хэн нэгэн хүн хохирсны дараа хашгирч, мэдээлэл хийж кэйс гаргадаг нь маш буруу тогтолцоо юм.

Манай төв өнгөрсөн хугацаанд давхардсан тоогоор 180 хүүхдэд үйлчилгээ үзүүлсэн байна. Нэг жилийн хугацаагаар байрласан хүүхэд ч бий. Жигшүүрт хэргийн хохирогч болсон 3-17 насны эрсдэл өндөртэй хүүхдийг урт хугацаагаар түр хамгаалан байрлуулж, нөхөн сэргээх урт хугацааны үйлчилгээнд хамруулан ажилласаар энэ хугацаанд 1 хүүхдэд 21 хоногоос 1 жилийн хугацаагаар давхардсан тоогоор 182 хүүхдэд 3187 хоногийн хүүхэд хамгаалллын хариу үйлчилгээ үзүүүлэн 2 газарт 3 өрөө 2 байрыг түрээслэн үйл ажиллагаагаа явуулж байна. Одоо хөвгүүдийн төвөө нээхээр ажиллаж байна. Одоо 16 хүүхэд үйлчилгээ авч байгаа ба өдөр болгон хувийнхаа приус 20 машиндаа хүүхдүүддээ чихэн шүүх эмнэлэг, цагдаа, сургууль, цэцэрлэг, СЭМҮТ, Эх нялхас, хувийн эмнэлэг, сургалт, дамжаа, дэлгүүр, хоршоо гээд явахгүй газар байхгүй.

Бид улсаас мөнгө нэхэж, энд тэндээс гуйлга гуйж суусангүй. Миний бие нэгэнт зориг гарган эхэлсэн ажлаа унагаачихгүйн тулд өөрийн нөөц болох хэдэн номоо үүрээд аймаг, сум тойрон сургалт хийж, өөрийн 4,6 настай бяцхан үрсээ, ар гэрээ хаян гэртээ ч амрах завгүй зүтгэж, арын албаны нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, халамжийн ажилтан, багш нар маань шөнө хугаслан зүтгэж байна. Энэ бүхний цаана бидний ар гэр, эр нөхрүүд, эгч дүү, найз нөхөд хүртэл хамаг байдгаа барин зүтгэж байна. 

Саяхан "Үжин төв"-ийн охин маань нярайлан 3250 гр охинтой боллоо. УИХ-ын дарга Г.Занданшатар дарга НББСШБ-ын хорооны хурал дээр холбогдох яаманд төрийн зарагдахгүй олон байрнаас байртай болгох, ҮЖИН ТӨВ гэх мэт бодит ажил хийж байгаа байгууллагууд аа дэмжиж ажиллах талаар чиглэл өгсөн боловч асуудал хариуцсан яам нь одоо болтол юу ч хийсэнгүй. Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх сайдын "БЭЛГИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ХОХИРОГЧ ХҮҮХДИЙН НӨХӨН СЭРГЭЭХ ЗАРДЛЫГ ТӨР ХАРИУЦНА" гэж хэлээд Эрүүл мэндийн даатгалын сангаас олгож буй эмчилгээ, үйлчилгээний зардлын жагсаалтанд Хүчирхийлэлд өртсөн хүүхдийн MRI шинжилгээ, бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдийг нөхөн сэргээх эмчилгээний зардлыг тусга гэж үүүрэг чиглэл холбогдох яам, агентлагт өгсөн боловч хаана биелэлээ олоогүй.

Тэмбүүтэй, өвчтэй, зан үйлд өөрчлөлт орсон, амиа хорлох оролдлого удаа дараа хийсэн, хөгжлийн бэрхшээлтэй, жирэмсэн энэ хэдэн хүүүхдийн төлөө ажиллаж байгаа ийм төвүүдийг зарагдахгүй байгаа төрийн хямд түрээсийн байраар хангаж болохгүй гэж үү, Ерөнхий сайдаа.

Эцэг эхчүүдийн үүрэг хариуцлагыг өндөржүүлэх ёстой байна. Хүүхдээ тураалд оруулчихсан. Хүүхдээ 9 настай охинд үлдээгээд нөхөртэйгээ хамт архи уугаад явж байгаа эмэгтэй ч байна. Хүчирхийлэл олон дахин гарах, хүмүүс зэрлэгшиж байгаад 1990-2000 онд засаг төр барьж байсан засаг төрийнхний буруу юм. Хүний хөгжил рүү чиглэсэн ажил хаясан даа. 1990-ээд оныхон хүчирхийлэл үйлдэж байна. Төр засаг хүүхдээ хаяж орхисны чинь гай гамшиг шүү. Хүнийхээ толгойг хоосон байлгаад гөлгөр гөлтгөр зомби маягтай хүүхдүүд олон байна. Тоглоомонд донтсон сэтгэл хөдлөл байхгүй, хүсэл мөрөөдөл үгүй. Харааны бэрхшээлтэй, сэтгэцийн асуудалтай хүүхдүүд олон болж байгаа нь эцэг эхчүүдийн хайхрамжгүй байдалтай шууд холбоотой. Бас төр засгийн буруу ч байгаа юм” гэв.

Дашрамд дуулгахад, “Үжин” төвийг автомашинтай болгох аяныг зохиолч Шүүдэрцэцэг эхлүүлсэн байгаа бөгөөд хандивын аянд нэгдэхийг хүсвэл Хаан банкны 5653114645 дансанд хандив өргөхийг хүсье.

 

ШУУД ҮЗЭХ: 

Хараа хяналтгүй байдлаас болж нэг өдөр хичээлдээ яваагүй 4 настай хүү хүндээр түлэгдсэн харамсалтай хэрэг гарсан. Бага насны хүүхдийг аливаа хүчирхийлэлд өртөхөөс өмнө урьдчилан сэргийлэн ажиллах ёстой гэдгийг Засаг дарга болоод хамтарсан баг хуулиар үүрэг хүлээсэн төрийн алба хаагчид ажиллах ёстой. Гэвч хэн нэгэн хүн хохирсны дараа хашгирч, мэдээлэл хийж кэйс гаргадаг нь маш буруу тогтолцоо юм.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.