| | USD/MNT 0₮

Л.Оюун-Эрдэнэ: Гадаа талбайд хийх арга хэмжээ цаашид үргэлжилнэ. Соёл урлагийн арга хэмжээг ч нээх бодлого барьж байна

Есдүгээр сарын 17-19-ний өдрүүдэд Үндэсний соёл амралтын хүрээлэнд “Цахим үндэстэн-2021” арга хэмжээ зохион байгуулагдсан. Уг арга хэмжээний үеэр олон хүн нэг дор цугларч, халдвар хамгааллын дэглэм зөрчигдөж, эмнэлэгт ор байхгүй, халдвараар өвчилсөн иргэд нь гэртээ нас барж байгаа энэ үед эрсдэлийг улам нэмэгдүүлж байна хэмээн иргэд цахим орчинд шүүмжлэлтэй байгаагаа удаа дараа илэрхийлсэн юм.

Уг асуудалтай холбоотойгоор Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс тодруулахад “Улсын онцгой комиссоос доторх үйл ажиллагааг аль болох гадаа талбайд явуулах нь зүйтэй гэсэн зөвлөмж өгсөн учраас Үндэсний соёл амралтын хүрээлэнд “Цахим үндэстэн-2021” арга хэмжээг зохион байгуулсан. Ерөнхий сайдын хувьд цахим шилжилтийг дэмжиж байгаа. Тийм учраас аж ахуйн нэгжүүдээ дэмжиж оролцсон. Хувийн хэвшлүүд томоохон хэмжээний дэвшлүүдээ иргэддээ залуучууддаа ойлгуулах гэсэн маш их хэмжээний оролдлого байсныг буруутгаж болохгүй. Сайн санаж байгаад төрийн байгууллага, хамтарч ажилласан ААН-үүд алдаа гаргасан байхыг үгүйсгэхгүй. Гадаах арга хэмжээг хийгээд явж байгаа Засгийн газрын бодлого цаашид ч үргэлжилнэ. Дэлхийн улс орнууд гадаах арга хэмжээгээ нээлттэй болгож байгаа. Доторх арга хэмжээ цаашдаа нээлттэй болгох тал руу чиглэнэ гэсэн бодлого барьж байна. Мөн соёл урлагийн арга хэмжээг ч нээх бодлого барина.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Гадаах арга хэмжээг хийгээд явж байгаа Засгийн газрын бодлого цаашид ч үргэлжилнэ. Дэлхийн улс орнууд гадаах арга хэмжээгээ нээлттэй болгож байгаа. Доторхи арга хэмжээ цаашдаа нээлттэй болгох тал руу чиглэнэ гэсэн бодлого барьж байна. Мөн соёл урлагийн арга хэмжээг ч нээх бодлого барина" гэв.
Нийгэм

Сэтгэгдэл (7)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.