| | USD/MNT 0₮

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар Булган аймгийн цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцлаа

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар Булган аймгийн цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцлаа.

Барилга, хот байгуулалтын яам болон Азийн хөгжлийн банкны хамтын ажиллагааны хүрээнд нийт есөн аймагт цэвэрлэх байгууламж барьж байгаа бөгөөд Булган аймгийн 3,000 м3 багтаамжтай цэвэрлэх байгууламж ашиглалтад оржээ.

Тус байгууламж нь зөвхөн ахуйн хэрэглээний зориулалттай гэдгээрээ онцлог аж. Өмнө нь тус аймаг бохир усаа лагийн талбай руу шууд асгадаг байсан бол одоо лагаа боловсруулж, бордоо болгох боломж бүрдсэн байна. Тэгвэл одоо Булган аймгаас өдөрт 800 м3 бохир ус гарч байгаа бөгөөд цаашид хэрэглээ гурав дахин нэмэгдсэн ч цэвэрлэх байгууламжид санаа зоволтгүй болжээ.

Ирээдүйд саарал усаа хөдөө аж ахуй, машин угаалга гэх мэт үйлдвэр, үйлчилгээний чиглэл рүү татаж ашиглах боломжтой аж. Харин гарсан лаг, бүтээгдэхүүнийг бордоо болон түлшээр ашиглахаар төлөвлөж байгаа гэнэ.

Уг цэвэрлэх байгууламжийн туршилт, тохируулгын хугацаа нэг жилийн хугацаанд үргэлжлэх бөгөөд цаашид баталгаат хугацааны дагуу үйл ажиллагаагаа явуулах аж.

Нийгэм

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.