| | USD/MNT 0₮

Нийслэлд халдварын тохиолдол нэмэгдэж байгаа тул 22.00 цагаас хойш хөл хорих санал гаргав

Нийслэлд халдварын тохиолдол нэмэгдэж байгаа тул 22.00 цагаас  хойш хатуу хөл хорио тогтоох саналыг ЭМЯ-аас гаргажээ. Хэрэв оройн цагаар хатуу хөл хорио тогтоовол халдварын тархалтыг 20 хувь бууруулна  гэж тооцоолсон байна. Тодруулбал, үйлчилгээний байгууллагууд халдвар хамгааллын дэглэмийг мөрдөхгүй, цагийн хуваарийг мөрдөхгүй байгаа учраас халдварын тархалт нэмэгдэж байгааг өнөөдөр болсон хэвлэлийн хурлаар албаныхан онцолсон юм. 

"Олон нийтийг хамарсан үйл ажиллагаа болох хурим, найраас үүдэлтэй халдварын голомт гарсаар байгаа байгаа аж. "Хариуцлагын гэрээ”-нд олныг хамарсан хурим, найр, хүлээн авалт хийхийг хориглоно гэж тодорхой заасан. Бааранд нэмэлт тоног төхөөрөмж ашиглахыг ч хориглосон. Хориглосон үйл ажиллагаа явуулсан эхний хоёр тохиолдолд сануулга өгч  байгаа бол  гурваас дээш удаа олныг хамарсан үйл ажиллагаа явуулбал “Хариуцлагын гэрээ”-г цуцалж байгаа" гэнэ. 

Нийслэлд халдварын тохиолдол нэмэгдэж байгаа тул 22.00 цагаас хойш хөл хорих санал гаргав
Нийгэм

Сэтгэгдэл (5)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.