| | USD/MNT 0₮

ХӨСҮТ:Нийт батлагдсан тохиолдлын 60-70 хувь нь дельта хувилбар байна

ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан мэдээлэл өглөө. Тэрбээр "Цартахал гуравдахь давалгаа гурван онцлогтой байна. Нэгдүгээрт орон нутгаас ирэх иргэдийн шилжилт хөдөлгөөнтэй давхцаж байна, хоёрдугаарт нь гуравдугаар тунгаа хийгээд халдвар авч байна, гуравдугаарт нь дельта хувилбар их байна.

ХӨСҮТ-ийн орны дүүргэлт байх ёстой хэмжээнээс давсан. Одоогоор 285 ор бий. Үүн дээр нэмж 50 ор нэмэхээр ажиллаж байна.

Мөн иргэд ямар вакцин хийлгэснээс үл хамааран халдвар авч байгаа. Өмнө нь гурван хүн тутмын нэг нь дельта хувилбараар халдварлаж байсан бол есдүгээр сарын сүүлд хийсэн шинжилгээний дүнгээс харвал гуравны хоёр болоод байна. Нийт батлагдсан тохиолдлын 60-70 хувь нь дельта хувилбар. Хоёр тун хийлгээд халдвар авсан 100 мянган хүн байна" гэлээ.

Нийт батлагдсан тохиолдлын 60-70 хувь нь дельта хувилбар. Хоёр тун хийлгээд халдвар авсан 100 мянган хүн байна.
Нийгэм

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.