| | USD/MNT 0₮

Шүүхийн шийдвэрийн дагуу Ерөнхийлөгчийн зарлигаар аварга Э.Оюунболдын цолыг хураажээ

Шүүхийн шийдвэрийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар Монгол Улсын аварга Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Улсын аварга Энхтөгсийн Оюунболдын аварга цолыг хураан авчээ. 

Тодруулбал, аварга Э.Оюунболд 2019 оны улсын их баяр наадамд барилдахдаа допинг хэрэглэсэн нь тогтоогдож, улмаар Дээд шүүхээс түүний Улсын аварга цолыг хүчингүй болгоод байсан билээ. Ийнхүү 2019 онд хүртсэн аварга цолыг нь хураан авчээ. 

Уг шийдвэр биелснээр Үндэсний баяр наадмын тухай хуульд заасны дагуу Э.Оюунболдод 9-ийн даваанд өвдөг шороодсон Увс аймгийн Ховд сумын харьяат, Химон Констракшн ХХК, увс нуур бөхийн дэвжээний бөх Монгол Улсын Аварга Н.Батсуурь Монгол Улсын даян аварга, 8-ын даваанд унасан Улсын арслан Содномдорж “Үлэмж бадрах” чимэг, 7-ийн даваанд унасан Д.Анар “Улсын заан”, 6-ын даваанд унасан Б.Цэдэнсодном “Улсын харцага”, 5 даваанд унасан Н.Мустафа “Улсын начин” цолыг тус тус хүрэхээр болж байгаа юм.

 

Шүүхийн шийдвэрийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар Монгол Улсын аварга Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Улсын аварга Энхтөгсийн Оюунболдын аварга цолыг хураан авчээ.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.