| | USD/MNT 0₮

Өнөөдөр бариандаа орох хилчин бүсгүй Т.Рэнцэнбадамд машин бэлэглэжээ

Өнөөдөр хил хамгаалах байгууллага үүсэж хөгжсөний 88 жилийн ой тохиож байна. Тэгвэл Дорноговь аймгаас Сэлэнгэ аймаг руу гүйхээр гарсан хилчин бүсгүй Т.Рэнцэнбадам өнөөдөр бариандаа орох бөгөөд түүний замд гэнэтийн бэлэг угтжээ.

Тодруулбал, хилчин бүсгүйд Австри улсад суугаа Т.Рэнцэнбадамын ах "Тоёото приус 50" маркийн машинаар бэлэг барьсныг ерөөлч Сүхээ ерөөж бэлгийг нь гардуулан өгчээ. 

Дорноговь аймгийн Замын-Үүд суманд байрлах Хилийн цэргийн 0108 дугаар ангийн ахлах ахлагч, спортын мастер Т.Рэнцэнбадам Замын-Үүдээс Сэлэнгэ аймаг хүртэл 1100 километрийн холын зайд гүйхээр өнгөрсөн наймдугаар сарын 1-нд замдаа гарсан. Тэрбээр өнөөдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд бариандаа хүрээхээр гүйж яваа юм. 

Тодруулбал, хилчин бүсгүйд Австри улсад суугаа Т.Рэнцэнбадамын ах "Тоёото приус 50" маркийн машинаар бэлэг барьсныг ерөөлч Сүхээ ерөөж бэлгийг нь гардуулан өгчээ.
Нийгэм

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.