| | USD/MNT 0₮

Автомашинтай жагсаал зохион байгуулагч Б.Цэгмэдийг АН-ын дарга С.Эрдэнэ машинаар шагнана

НИТХ-аас Автозам ашигласны хураамжийг тав дахин нэмэгдүүлэх шийдвэр гаргасны дараа автомашинтай жагсагчид болон иргэний нийгмийн байгууллагууд хүчтэй эсэргүүцсэний улмаас шийдвэрийг цуцлуулсан. Жагсаал зохион байгуулагчдын зүгээс бүх тэмцлийг ард түмний төлөө хэмээн цагаан хоолойгоор орилж, улс төрийн зорилготой бус хэмээн мэдэгдээд байсан. Гэтэл тэдгээр жагсагчдын үнэн төрх эхнээсээ илэрсээр байна. Ялангуяа тэмцэлд гол “үүрэг роль” гүйцэтгээд байсан Автомашинтай жагсаалын зохицуулагч Б.Цэгмэд жагсаал сайн зохион байгуулсныхаа “шанд” автомашинаар шагнуулжээ. Тодруулбал, АН-ын дарга С.Эрдэнэ приус-30 маркын автомашинаар Б.Цэгмэдийг шагнажээ. Тэгэхээр тэрхүү жагсаалыг зохион байгуулсан цаад эзэн нь АН-ын дарга С.Эрдэнэ байсан гэх олон нийтийн хардлагыг улам баталж өгсөн юм.

Энэ талаар өөрөөс нь тодруулахад: "Намайг сөрөг хүчний зүгээс эрх баригчидтай сайн тэмцсэн гэж шагнах гэж байгаа юм билээ. Одоохондоо машинаа аваагүй байна. Приус-30 маркын автомашинаар шагнах юм гэсэн. Бодвол сүр дуулиантайгаар өгнө биз" гэсэн юм.

Түүнчлэн бид жагсаалын үеэр Б.Цэгмэдээс улс төрийн зорилго бий юу хэмээн асуухад тэрбээр “Би Ардчилсан намын гишүүнчлэлтэй хүн. Тэглээ гээд өөрийнхөө үзэл бодлоо илэрхийлэх эрхгүй гэсэн үг биш. АН-ын гишүүн болно гэдэг ял биш, энэ бол итгэл үнэмшил. МАН алуурчин нам учир би АН-ыг сонгосон. Хэрэв энэхүү тэмцлийн жагсаалыг С.Эрдэнэ дарга зохион байгуулсан бол 1000 машин оруулж ирэх чадалтай. Сэтгэлээрээ ирсэн жолооч нарыг намтай холбох юм” гэсэн юм. Үнэхээр л жагсаал зохион байгуулсныхаа төлөө шагнуулаагүй юм бол ямар үндэслэлээр Б.Цэгмэдийг шагнасан нь тодорхойгүй. Ялангуяа намынхаа гишүүнчлэлийн татвараа 2-3 жилийн хугацаанд төлөөгүй байхад шүү дээ. Энэ тухайгаа Б.Цэгмэд өөрөө ч ярьж байсан удаа бий. Иймд татвараа ч төлөөгүй намын гишүүнээ дарга нь сайн "ажиллалаа" хэмээн шагнасан бололтой.

ЖАГСААЛЫГ ЭРГЭН САНУУЛАХАД: 

Автомашинтай жагсаал зохион байгуулагч Б.Цэгмэдийг АН-ын дарга С.Эрдэнэ машинаар шагнана
Нийгэм

Сэтгэгдэл (24)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.