| | USD/MNT 0₮

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АНУ-г зорино

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76-р чуулганд оролцохоор ирэх бямба гарагт буюу нөгөөдөр АНУ-ыг зорих гэж байна. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76-р чуулган есдүгээр сарын 14-нд эхэлсэн юм. Ерөнхий ассамблейн шинэ тэргүүн Мальдивын  төлөөлөл  Абдулла  Шахидад  75 дугаар чуулганы дарга  Волкан Бозкир бүрэн  эрхээ  шилжүүлэн  өгсөн бөгөөд шинэ  тэргүүн Абдулла Шахир  76 дугаар чуулганыг байгаль дэлхийг  аврах үйлсэд  зориулагдах чуулган хэмээн  тодорхойлж байгаагаа  илэрхийлсэн юм.  

Мөн  76 дугаар чуулгантай зэрэгцэн  уур  амьсгалын  өөрчлөлт болон  байгаль орчныг хамгаалах  чиглэлээр  олон улсын  томоохон  чуулга уулзалт  болно.  

 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АНУ-г зорино
Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.