| | USD/MNT 0₮

Э.Цэндбаатар ДАШТ-нд оролцуулахыг гуйж, МБХ-ны удирдлагуудад хадаг барьж сөгдлөө

Ёсзүйн хариуцлагын алдаа гаргасан хэмээн Монголын боксын холбоо МУГТ Э.Цэндбаатарыг шигшээ багаас хөөсөн билээ. Тамирчин хүний хувьд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоос өмнө ийнхүү хөөгдөнө түүнд хүнд туссан. Тиймээс тэмцээндээ оролцмоор байна, надад боломж олгооч гэсэн хүсэлтийг удирдлагуудад тавьсан байгаа юм.

Түүнчлэн өнөөдөр Монголын залуучуудын холбоо Э.Цэндбаатарыг Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд нь оруулах хүсэлтийг МБХ-ын удирдлагуудад хүргүүллээ. Энэ үеэр Э.Цэндбаатар холбооны удирдлагуудад шар өнгийн хадаг барьж сөгдөж байгаад уучлал гуйж, тэмцээнд явуулахыг хүслээ.

Мөн түүнчлэн иргэд нийлж нэгдэж, гарын үсэг цуглуулж эхэлсэн байна. 

Э.Цэндбаатар ДАШТ-нд оролцуулахыг гуйж, МБХ-ны удирдлагуудад хадаг барьж сөгдлөө
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.