| | USD/MNT 0₮

Б.Жавхлан:Тог цахилгааны мөнгөө иргэд нэгдүгээр сарын 01-нээс эхэлж өөрсдөө төлнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг Сангийн сайд Б.Жавхлан болон Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар танилцууллаа.

Сангийн сайд Б.Жавхлан "Засгийн газрын хуралдаан бүрээр танилцуулж буй авлигын индексийг бууруулах ажлын хүрээнд Сангийн яамнаас төрийн худалдан авах үйл ажиллагааны үйл явц хууль журмын дагуу, цаг хугацааны хувьд хэрхэн хоцрогдолтой явж байгаа зэрэг статистик судалгааг танилцууллаа.

Мөн КОВИД-19-ийн дараах эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх тухай хуулийн төсөл болон үзэл баримтлалын талаар танилцуулга хийлээ. 

2021 оны сүүлийн хагас, 2022 онд эдийн засгийн сэргэлт үргэлжилнэ гэсэн төсөөлөл дунд төсвөө хийсэн. Эдийн засгаа сэргээх бодлого буюу хөрөнгө оруулалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх, төсвийн урсгал зардал талд шинэчлэл хийх зэрэг бодлогын шинэчлэлийг дэвшүүлж байгаа.

Дээрээс нь Улаанбаатар хотын түгжрэлийн асуудал байна. Өнгөрсөн дөрвөн жил утаатайгаа тэмцсэн бол энэ дөрвөн жил Нийслэлд хэрэгжүүлэх бодлогын төв нь түгжрэл байх болно. Ирэх жилээс хөрөнгө оруулалтын ямар орон зай гарна тэрийг түгжрэлийг бууруулахад чиглүүлнэ.

Хог, цахилгаан, дулааны мөнгийг арванхоёрдугаар сарын 31-н хүртэл сунгасан бөгөөд үүгээр дуусгавар болгоно. Ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс хуучин тариф руугаа бүрэн шилжинэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, тог, цахилгаан дулааны мөнгөө иргэд өөрсдөө төлөөд явна.

Хүүхдийн мөнгийг ирэх жил 20 мянган төгрөг буюу ковид 19-ийн өмнөх түвшинд буулгана гэсэн байсан ч тодотголын хүрээнд ирэх оны эхний хагаст хүүхдийн мөнгийг энэ хэвээр нь үргэлжлүүлэх болсон. Гэхдээ төсөвт тодотгол хийж, хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг олгохоор тусгасан. Хүүхдийн мөнгийг бид ирээдүйн өв сангаар баталгаажуулна гэж тооцсон. Хөрвөх чадваруудыг гаргаж, халамжаас нь хуримтлал руу шилжүүлнэ. Хүүхдийн мөнгөнийг шууд хэрэглээнд үрэх биш хуримтлал руу шилжүүлнэ. Хүүхдийн мөнгийг ирээдүйн өв сангаар баталгаажуулвал 18 нас хүртэл нь 19-20 сая төгрөг болно. Энэ нь хуримтлалыг дэмжиж байгаа" гэлээ. 

Хог, цахилгаан, дулааны мөнгийг арванхоёрдугаар сарын 31-н хүртэл сунгасан бөгөөд үүгээр дуусгавар болгоно. Ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс хуучин тариф руугаа бүрэн шилжинэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, тог, цахилгаан дулааны мөнгөө иргэд өөрсдөө төлөөд явна.
Улс төр

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.