| | USD/MNT 0₮

Д.Мөнх-Эрдэнэ:Э.Цэндбаатарын дэлхийн аваргын хүрэл медаль, гавьяат тамирчинг нь 3 өрөө байраар мялаана

АН-ын гишүүн, Хөххотын консул асан Д.Мөнх-Эрдэнэ өнөөдөр лайв мэдээлэл хийж, МБХ-ноос хөөгдөөд байгаа гавьяат тамирчин Э.Цэндбаатарыг дэмжиж, орон байртай, унах унаатай болгоно гэдгээ мэдэгдлээ.

Тэрбээр "Би хэлье амалчихъя. Монголын бизнес хийдэг бизнесмэнүүдээ, шударга бизнес хийдэг ах эгч нараа хэдүүлээ нийлж байгаад энэ олгирахуудын нүдэн дээр тэдний чадаагүйг энэ дүү Цэндбаатарт аваад өгчихье. Дэлхийн аваргын хүрэл медалийг нь Монгол Улсын гавьяат тамирчин цолыг нь гурван өрөө байраар мялаая. Би өөрөө урьдчилаад 50 сая төгрөг хандивлана. Надтай нэгдэх нь нэгдээрэй. Би бүх хандивыг цуглуулж байгаад дүүдээ унах унааг нь орох байрыг нь авч өгнө. 2024 оны олимпод Цэндбаатарыг явуулна. Та нар мэддэг юм биш. Ард түмэн мэднэ шүү.

Харин дахиад хэлье. Та нар ардын хүүхдүүдийг дээрэлхээд үзээрэй. Э.Бадар-Ууган боксын холбооноос зайлаарай, бүгдээрээ зайлаараа новшнуудаа" гэсэн юм. 

Мөн тэрбээр Монголын боксын холбооны удирдлагууд болон Э.Бадар-Ууган, Хуульзүйн сайд Х.Нямбаатар нарыг шүүмжилж холбооноос зайлж, ажил хийж чадах хүнд холбоог өгөхийг шаардсан юм. 

Тэрбээр "Би хэлье амалчихъя. Монголын бизнес хийдэг бизнесмэнүүдээ, шударга бизнес хийдэг ах эгч нараа хэдүүлээ нийлж байгаад энэ олгирахуудын нүдэн дээр тэдний чадаагүйг энэ дүү Цэндбаатарт аваад өгчихье. Дэлхийн аваргын хүрэл медалийг нь Монгол Улсын гавьяат тамирчин цолыг нь гурван өрөө байраар мялаая. Би өөрөө урьдчилаад 50 сая төгрөг хандивлана. Надтай нэгдэх нь нэгдээрэй.
Нийгэм

Сэтгэгдэл (17)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.