| | USD/MNT 0₮

Цусаар бөөлжсөн иргэнийг цаг алдалгүй эмнэлэгт хэвтүүлсэн байна

Өчигдөр орой цахим сүлжээнд "Цусаар бөөлжсөн иргэн ковидын халдвар тусаж, эмнэлгийн тусламж авч чадахгүй үхэж байна" гэсэн лайв мэдээлэл тархсан билээ.

Тэгвэл тухайн иргэнийг эмнэлэгт хэвтүүлсэн байна. Ковидоор өвдсөн 59 настай эрэгтэйн хувьд элэгний циррозын шалтгаанаар ходоодноос цус алдсан байжээ.

Энэ талаар Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төв “Тухайн хүн элэгний циррозын шалтгаанаар ходоодноос цус алдсан байсан. Энэ шалтгаанаар эмнэлэг дээр ирээд тест өгөөд эерэг гарсан. Ор хүлээж байгаад одоо хэвтсэн” гэжээ. 

Цусаар бөөлжсөн иргэнийг эмнэлэгт хэвтүүлсэн байна
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.