| | USD/MNT 0₮

Т.Ариунаа:Прокурорууд манай гэр бүлийг 10 жил хүнд байдалд оруулсан, би гэр бүлээ хамгаалж тэмцэнэ

"Ноёд" группийн ерөнхийлөгч Г.Буяндорж болон түүний гэргий Гавьяат жүжигчин Т.Ариунаа нар өнөөдөр Улсын Ерөнхий прокурорын газрын /УЕПГ/  гадна хонгилын прокуроруудын авлигын сүлжээг илчилж, хугацаагүй суулт зарлаж байгаа талаараа мэдээлэл хийлээ.

Суулт хийж байгаа дуучин Т.Ариунаа "Миний хань яаж хэлмэгдэж, эрх чөлөөгөө боогдуулж, ямар хүнд нөхцөлд байсныг өнгөрсөн 10 жилийн хугацаанд мэдэх цорын ганц хүн нь би. Би гэр бүлээ хамгаалахгүй юм бол хэн хамгаалах юм бэ. Прокурорууд манай гэр бүлийг 10 жилийн турш сэтгэл санаа, эдийн засгийн хувьд маш хүнд байдалд оруулсан. Бид энэ хугацаанд юу ч хийж бүтээж чадаагүй. Хэзээ ирж хаалга цохих бол, хэзээ нөхрийг минь хорих бол, хэзээ суллах бол гэдэг хүлээлт, цөхрөл, гомдол дунд бидний аав ээж, ах дүүс амьдарсан. 

Бидний бүтээн байгуулсан хөрөнгө дээр шударга бусын хонгилын прокурорууд эзэн суучихаад юу ч болоогүй юм шиг амьдарч байна. Тиймээс төрийн хувцас өмссөн хонгилын прокуроруудад хариуцлага тооцож, цэвэрлэхийг шаардаж байна. Хонгилын прокуроруудад хариуцлага тооцох хүртэл манай гэр бүл тэмцэнэ. Энэ хүмүүстэй хариуцлага тооцтол нь бид нар сууж тэмцэх болно. 

Луйварчин хулгайчууд, бүлэглэн судалж байгаад орж ирсэн эдийн засгийн гэмт хэрэг. Өөрсдөө цэвэр ариун юм шиг ажиллаж амьдарч байна. Гаргасан шийдвэр болгоных нь эсрэг бид гомдолтой байна. Хонгилын прокуроруудын буруутай үйл ажиллагааг таслан зогсооё. Бид бүгдтэй нэгдэхийг хүсье" гэлээ. 

 

Бидний бүтээн байгуулсан хөрөнгө дээр шударга бусын хонгилын прокурорууд эзэн суучихаад юу ч болоогүй юм шиг амьдарч байна. Тиймээс төрийн хувцас өмссөн хонгилын прокуроруудад хариуцлага тооцож, цэвэрлэхийг шаардаж байна. Хонгилын прокуроруудад хариуцлага тооцох хүртэл манай гэр бүл тэмцэнэ. Энэ хүмүүстэй хариуцлага тооцтол нь бид нар сууж тэмцэх болно.
Нийгэм

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.