| | USD/MNT 0₮

Ц.Ганхүү даргыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын дарга Ц.Ганхүүг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ. Ц:Ганхүү дарга биеийн байдлын улмаас чөлөөлөгдөх өргөдлөө өөрөө гаргасан гэдгийг эх сурвалж хэлж байна. 

АТГ-аас өнгөрсөн наймдугаар сард Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын дарга Ц.Ганхүүг баривчилсан байдаг. Түүний гэрт нэгжлэг хийсэн бөгөөд их хэмжээний мөнгө, гадаад валют хураан авсан. Түүнийг Зайсангийн аманд хамаарал бүхий хүмүүсийнхээ компанид барилга орон сууц, барих зөвшөөрөл олгосон гэх хэрэгт буруутган хуулийн байгууллагаас шалгасан байдаг юм. 

Ц.Ганхүү даргыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.