| | USD/MNT 0₮

ЭМЯ:Өнгөрсөн хоногт 10 хүн нас барж, нийт нас баралт 993 боллоо

Эрүүл мэндийн яамны шинэ төрлийн коронавируст халдварын талаарх ээлжит мэдээллийг хүргэж байна.

Сүүлийн 24 цагт хийгдсэн нийт шинжилгээнээс 2737 тохиолдол шинээр нэмэгдэж, арван хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Нийт нас баралт 993 боллоо. Бүртгэгдсэн нийт тохиолдлын 1645 нь Улаанбаатарт, 1092 нь орон нутагт нэмэгдлээ. Өнөөдрийн байдлаар 20867 хүн эмчлүүлж байна. Гэрийн хяналтад 44122 хүн байна. Сүүлийн 24 цагт 5680 хүн эдгэрлээ.

Дархлаажуулалтын хувьд 1-р тунд нийт хүн амын 69.1 хувь буюу 2 247 390 хүн, 2-р тунд 65.1 хувь буюу 2 117 134 хүн хамрагджээ. 

ЭМЯ:Өнгөрсөн хоногт 10 хүн нас барж, нийт нас баралт 993 боллоо
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.