| | USD/MNT 0₮

Өнөөдрөөс эхэлж халаалт өгч эхэлнэ

Есдүгээр сарын 15-наас буюу өнөөдрөөс эхлэн орон сууц, сургууль, цэцэрлэгийн халаалтыг өгөхөөр болжээ. Хүйтний улирал эхэлж, ковидын халдвар их байгаа учраас ийнхүү иргэдийн дархлааг унагааж дааруулахгүй байх үүднээс эрт халаалт өгч байгаа гэдгээ албаныхан тайлбарласан.

Харин 10 дугаар хорооллоос Сүлжмэлийн үйлдвэр хүртэлх дулааны шугамын шинэчлэлийн ажил өнгөрсөн долдугаар сарын 5-нд эхэлсэн. Есдүгээр сарын 15 гэхэд бүх хэрэглэгчийг хэрэглээний халуун усаар хангах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа бөгөөд нийт ажлын 74 хувийг гүйцэтгээд байгаа талаар Улаанбаатар дулааны шугам сүлжээ ТӨХК-ний гүйцэтгэх захирал Г.Баярсайхан мэдээлсэн билээ. 

Өнөөдрөөс эхэлж халаалт өгч эхэлнэ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.