| | USD/MNT 0₮

Корона туссан иргэд туйлдаж, бие нь хүндэрч гэртээ нас барж байна

Коронавирус туссан иргэд туйлдаж, эмнэлгийн тусламж авч чадалгүй гэртээ хүндэрч нас барж байгаа талаар өчигдөр нэгэн иргэн лайв хийсэн байна. Тэрбээр СХД-ийн 22 дугаар хороонд 59 настай эрэгтэй халдвар авч, эцэстээ эмнэлэгт хүргэгдэж чадахгүй, эмч нар нь ирж авахгүй байгаа талаар ярьжээ. Тухайн өвчтний биеийн байдал хүндэрч, цусаар бөөлжсөн байгаа бичлэгийг харуулжээ.

Тухайн мэдээлэл хийсэн иргэн "Коронавирусийн халдвар авсан иргэн гэртээ үхэж байна. Халдвар аваад 10 хонож байна. Биеийн байдал нь маш хүнд байна, үхлээ гэж дуудлага мэдээлэл өгөхөөр өрхийн эмнэлэг болон хороо дүүрэг нь бие биеэн рүүгээ шахаж чихдэг. Ар гэрийнхэн нь аргаа барж байна. Одоо ингээд цусаар бөөлжсөн байдалтай байна. 

Ковид туссан хүнийг хаана ямар ч эмнэлэг авахгүй, хүмүүс маш олноороо үхэж байна. Хүнд хүнээ аваачээ гэхээр дуудлагаар ирсэн эмч нар нь авахгүй. Энэ хүн 2 литр цусаар бөөлжлөө. Эмнэлгүүд болон ЭМЯ, НЭМГ-ынхан авлига танил талаараа хүн эмнэлэгт хэвтүүлж байна. Эмнэлэг хүлээж байгаа хүнд эмнэлгийн багц өгөхгүй гэсэн байна. Энэ хүн эм ч үгүй, тариа ч үгүй шаналж хэвтэнэ. 

Амьсгалах боломж алга. Эмнэлгүүд нь арын алба сайтай юм байна. Аргаа бараад лайв хийж байна. Дуудлага нь цагийн өмнө ирээд үзээд орхиод явчихсан, ор байхгүй гэсэн шалтгаанаар. 

Танил талгүй, эмнэлэг хөөцөлдөх чадваргүй гэртээ цусаар бөөлжөөд үхэхээ хүлээгээд байж байна. Эмнэлэг, эмч нар нь тоохгүй. Хятад хоёр тун вакцин хийлгэсэн, хүндрэхгүй гэсэн хаана байна.

СХД-ийн 22 дугаар хорооны хариуцсан эмч нар хариуцлагагүй байна. Энэ хүн ХӨСҮТ-ийн гадаа үхье гэсэн байр суурьтай байна. Ард түмнийг туйлдуулж байна. Харьяа нь 22 дугаар хороо  ч байгаа газар нь 32 дугаар хороо юм байна. Амьсгалах чадвар байхгүй, цаг цагаар, минут минутаар бие нь муудаж байгаа учраас ар гэрийнхэн нь гомдолтой байна гэдгээ хэлж байна. Түргэн тусламж ирээд хаяад явсан" гэжээ. 

 

Ковид туссан хүнийг хаана ямар ч эмнэлэг авахгүй, хүмүүс маш олноороо үхэж байна. Хүнд хүнээ аваачээ гэхээр дуудлагаар ирсэн эмч нар нь авахгүй. Энэ хүн 2 литр цусаар бөөлжлөө. Эмнэлгүүд болон ЭМЯ, НЭМГ-ынхан авлига танил талаараа хүн эмнэлэгт хэвтүүлж байна. Эмнэлэг хүлээж байгаа хүнд эмнэлгийн багц өгөхгүй гэсэн байна. Энэ хүн эм ч үгүй, тариа ч үгүй шаналж хэвтэнэ.
Нийгэм

Сэтгэгдэл (11)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.