| | USD/MNT 0₮

Шивээхүрэн боомтод нүүрс тээврийн жолооч машиндаа нас баржээ

Өчигдөр буюу 13.00 цагийн үед Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Шивээхүрэнгийн МАК-ын уурхай дээр урагшаа гарах ээлжээ хүлээж байсан 100 гаруй жолоочоос нэг нь машиныхаа кабинд нас барсан байна. Талийгаач “Говийн нар” компанийн жолооч байжээ. Өчигдөр МАК-аас өөрийнх нь талбай дээр байгаа жолооч нарыг тусгаарлах байранд аваачихаар автобус ирж жолооч нар юмаа бэлдэж байх хооронд ийм харамсалтай хэрэг гарчээ Одоо хэрэг болсон газрыг цагдаагийн хамгаалалтад аваад байна.

Дашрамд дурдахад, нүүрс тээвэрлэж байгаа жолооч нарт квот тогтоосноос 100 гаруй жолооч 20 гаруй хоног дугаарлаж машиныхаа кабинд хонож байгаа юм байна. Тэдэнд хоол хүнс, эм тариа, эмнэлгийн тусламж үйлчилгээ дутагдалтай байгаагаас үүдэж эхнээсээ эрүүл мэнд, амь насаараа хохирч эхэлжээ. 

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Шивээхүрэнгийн МАК-ын уурхай дээр урагшаа гарах ээлжээ хүлээж байсан 100 гаруй жолоочоос нэг нь машиныхаа кабинд нас барсан байна.
Нийгэм

Сэтгэгдэл (4)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.