| | USD/MNT 0₮

Дэлхийн аваргад барилдах болзлоо хангасан ОУХМ Э.Даваачимэг ард түмнээсээ хандив гуйж байна

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сорилго барилдаанд барилдаж алтан медалийн болзол хангасан чөлөөт бөхийн тамирчин, ОУХМ Э.Даваачимэг ард түмэндээ хандаж хандив гуйж байна.

Тэрбээр "Сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе намайг Эрхэмбаярын Даваачимэг гэдэг би Завхан аймгийн Цэцэн-Уул суманд төрж өссөн Чөлөөт бөхийн спортоор тасралтгүй 12 жил хичээллэж байгаа. Миний гаргасан амжилт гэвэл,

1.2012 оны Монголын анхны эмэгтэй залуучуудын дэлхийн аврага болсон
2.2015-2017 оны Насанд хүрэгчдын азийн аврага шалгаруулах тэмцээний хоршой хүрэл медаль
3.2020 оны Насанд хүрэгчдын азийн аврага шалгаруулах тэмцээний мөнгөн медаль
4.Оюутны дэлхийн аваргын тэмцээний мөнгөн медаль
5. Монгол Улсын 6 удаагийн аврага
 
Чөлөөт бөхийн дэлхийн аврага шалгаруулах тэмцээнд оролцох сорилт тэмцээн маань Улаанбаатар хотод амжилттай болж өндөрлөлөө. Миний бие 57кг-н жинд амжилттай барилдаж Алтан медалын болзол хангаж Дэлхийн аврагад явах эрхээ авсан байгаа дэлхийн аврага шалгаруулах тэмцээн маань 2021 оны 10 сарын 2-10ны хооронд Норвеги улсын Осло хотод болохоор болсон тэмцээний нийт зардал 11сая төгрөг үүнээс Чөлөөт бөхийн холбоо онгоцны ирж очих зардлыг дааж үлдэгдэл зардал болох тэмцээний байр хоол, оролцогчийн хураамж болох 5.000.000 сая төгрөг тамирчин хувиасаа гаргах болсон учир нийт нутгийн зон олон Цэцэн-Уул сумынхаа ард иргэдээс дэлхийн дэвжээнд өрсөлдөх охиныхоо тэмцээнд явах зардалд тусламж дэмжлэг үзүүлэхийг чин сэтгэлээсээ хүсэж байна.
Хаан банк: 5028495508 Хүндэтгэсэн: Завхан Аймгийн Цэцэн-Уул сумын уугуул Чөлөөт бөхийн Олон улсын хэмжээний мастер Э.Даваачимэг" гэжээ.
Чөлөөт бөхийн дэлхийн аврага шалгаруулах тэмцээнд оролцох сорилт тэмцээн маань Улаанбаатар хотод амжилттай болж өндөрлөлөө. Миний бие 57кг-н жинд амжилттай барилдаж Алтан медалын болзол хангаж Дэлхийн аврагад явах эрхээ авсан байгаа дэлхийн аврага шалгаруулах тэмцээн маань 2021 оны 10 сарын 2-10ны хооронд Норвеги улсын Осло хотод болохоор болсон тэмцээний нийт зардал 11сая төгрөг үүнээс Чөлөөт бөхийн холбоо онгоцны ирж очих зардлыг дааж үлдэгдэл зардал болох тэмцээний байр хоол, оролцогчийн хураамж болох 5.000.000 сая төгрөг тамирчин хувиасаа гаргах болсон учир нийт нутгийн зон олон Цэцэн-Уул сумынхаа ард иргэдээс дэлхийн дэвжээнд өрсөлдөх охиныхоо тэмцээнд явах зардалд тусламж дэмжлэг үзүүлэхийг чин сэтгэлээсээ хүсэж байна.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.