| | USD/MNT 0₮

ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа ажлаа хүлээлгэн өгчээ

ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн бол дэд захирал Ж.Байгалмаа нь эрүүл мэндийн шалтгаанаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ. 

Тэрбээр өнөөдөр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байна. Энэ талаар түүнээс тодруулахад “Ажлаа хүлээлгэн өгөхөөр болсон нь үнэн. Хувийн шалтгаанаар ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгч байна” гэжээ. Ж.Байгалмаа нь өмнө нь Тандалт судалгааны албаны даргаар ажиллаж байсан бөгөөд өнгөрсөн дөрөвдүгээр сард ХӨСҮТ-ийн дэд захирлаар томилогдсон юм. 

ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа ажлаа хүлээлгэн өгчээ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.