| | USD/MNT 0₮

Ц.Эрдэнэбаяр:Шатахууны хомсдол үүсээгүй, үнэ нэмэгдэх нөхцөл ч байхгүй

Сүүлийн хэдэн өдөр зарим нэг ШТС-иуд АИ-92 тасарсан, нөөц байхгүй гэсэн шалтгаанаар шатахуун өгөхгүй байгаа. Тэгвэл шатахууны хомсдол, үнийн асуудлаар өнөөдөр АМГТГ-аас мэдээлэл хийлээ. Тус газрын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр "Зарим шатахуун түгээх станцууд шатахууны борлуулалт хийхгүй байна. Нөөц багасаж байгаа шалтгаан гэвэл ОХУ-ын шатахууны үйлдвэр урсгал засварт орсон байгаа. Тиймээс энэ сард манай улсад нийлүүлж байгаа бүтээгдэхүүнээ багасгаж байна. Үүнтэй холбоотойгоор бид зөрүүг нь Хятад улсаас авахаар харилцан хамтран ажиллаж байна. 

Өнөөдрийн байдлаар газрын тосны бүтээгдэхүүний нийт 28 хоногийн нөөц байна. Тухайлбал, АИ-92 шатахуун 21 хоног, дизель түлш 35 хоног, АИ-80 шатахуун 35 хоногийн нөөцтэй байна. Онгоцны түлш 6-7 хоногийн нөөцтөй. Гадуур ярьж байгаа шиг хомсдол огт үүсээгүй. Тодорхой хэмжээний нөөц багассан асуудал бий. Гэхдээ бид холбогдох арга хэмжээнүүдийг авч байгаа. Мөн үнэ нэмэгдэх ч нөхцөл байхгүй. Үнэ өсгөж байна, нөөц байхгүй, хомсдол үүсгэж байна гэдэг нь ташаа мэдээлэл юм. АИ-92 шатахууны нөөц тодорхой хэмжээнд багассан. Тухайлбал зарим шатахуун борлуулагч компанийн нөөц багассан тул бусад байгууллагаас шатахууныг сэлгэх зөөх байдлаар зохицуулалт хийсэн. Магнай трейдийн нөөц багассан тул зарим ШТС-иуд нь ажиллахгүй байгаа. Өнөөдрийн байдлаар 11 ШТС худалдаа хийхгүй байгаа" гэлээ.

Өнөөдрийн байдлаар газрын тосны бүтээгдэхүүний нийт 28 хоногийн нөөц байна. Тухайлбал, АИ-92 шатахуун 21 хоног, дизель түлш 35 хоног, АИ-80 шатахуун 35 хоногийн нөөцтэй байна. Онгоцны түлш 6-7 хоногийн нөөцтөй. Гадуур ярьж байгаа шиг хомсдол огт үүсээгүй. Тодорхой хэмжээний нөөц багассан асуудал бий. Гэхдээ бид холбогдох арга хэмжээнүүдийг авч байгаа.
Нийгэм

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.