| | USD/MNT 0₮

Э.Цэрэндолгор:Намайг алах ажиллагаанд оролцсон цагдаа, прокурор, дуучид, бөхчүүд, жүжигчдийг нэрлэлээ, би гүтгээгүй баримттай

Цэнхэр үст Э.Цэрэн бусдад хорлогдон хордлогод орж эмнэлэгт хэвтсэн байгаа талаараа мэдээлэл өгч байсан. Тэгвэл тэрбээр өчигдөр лайв хийж мэдээлэл өгчээ. Э.Цэрэн "Миний бие сайн сэтгэлт алтан гартай эмч нарын буянаар сайжирч байгаа. Шударга үнэн цэцэглэсэн нийгэм байгаасай гэж хүсч байна. Үнэний өмнө хүн бүхэн хүчин мөхөсдөх ёсгүй. Худал хуурмаг бүхэнтэй тэмцдэг хүн бүр намайг дэмжиж байгаа.

Монголын шүүх прокурор жирийн нэг хөдөөний, хөдөөний гэдэг нь Дорноговийн биеэ үнэлэгч хүүхний өмнө яаж хүчин мөхөсдөж, Монгол Улсын төр яаж хүчгүйдэж байгаа талаар ярих болно. Олон прокурорын нэрийг дурдана. Магадгүй тэр прокуроруудын хохирогч нь та байж болно. 

Монгол Улсын бүх юм юунаас гажуудаж байна. Монгол төрийн өмнөөс ял уншдаг прокурорууд хаана байна. 2021 оны нэгдүгээр сарын 04-нд Мөнхзул гэж хүүхэн найзуудаар минь намайг урхидаж авч гарсан байдаг. Тэр өдөр намайг хордуулсан. Тэр өдөр би хэзээ ч амьдралдаа тасарч үзээгүйгээрээ тасарчихсан. Тэр хүүхэн олон хүнийг хордуулж байсан юм билээ. Миний ундаанд уух зүйл хийсэн юм билээ. Миний хувьд жилд хоёр удаа биеэ эмнэлэгт үзүүлдэг. Гэвч наймдугаар сарын 10-наас миний бие маш хүчтэй өвдөж, шинжилгээгээр элэг өвдөж, цөс бөөр үрэвссэн, элэг хордсон гэх дүгнэлт гарсан. 

Миний цахим хуудсыг хакердсан байна лээ, энэ хүүхэн. Хэрвээ намайг гүтгэж байна гэж үзвэл энэ хүүхэн цагдаад өгөх хэрэгтэй. Цагдаад өгчихсөн байгаа гэсэн. Энэ хүүхэн шүүх, прокурорынхныг гартаа атгажээ. Хэрэв хэн нэгний нэр худлаа дурдагдсан бол намайг цагдаад өгөөрөй. 

Жирийн нэг иргэн Цэрэндолгор миний бие прокурорын ажилтнуудын нэрийг дурдахад, Мөнхзулын хамгийн ойрын хамсаатан бол ЦЕГ-ын Тусгай ажиллагааны газрын дарга, дэд хурандаа Болорбат гэж хүн байгаа. Тэр хүн хамгийн муухай ажлуудыг нь хийдэг. Намайг доромжлоод гутаагаад бичлэгийг минь үзээд бүтэн нэг жилийн өмнө яаж алах бэ гээд хоорондоо яриад сууж байсан. Иргэн хүн өөрийгөө хамгаалуулах гээд цагдаад гомдол гаргалаа. Энд ямар ашиг сонирхол явж байна вэ гэхээр намайг алах тухай ярьж байж. Би хэнд итгэх бэ. 

Энэ хүн Мөнхзулд өртөй, юуны өртэй гэдгийг нь цагдаагаас олж тогтооно биз. Хэрэв тэд миний амь насанд дахиад халдахгүй гэсэн баталгаа байхгүй. Надад үнэнийг илчлэх зориг байна.

Болорбат бол Мөнхзултай хамгийн их холбоотой учраас миний гомдол хэргийг дарах байх. Нийслэлийн прокурорын дарга байсан Ш.Нямдоржийг 12 сая төгрөг төлөөд шоронгоос гарч байгаа юм билээ. Энэ хүн Мөнхзул гэж хүүхэнтэй өвөр түрүүний асуудалтай байж байгаад хамаг хэргийг нь прокурор дээр хааж, олон хүнийг хохироосон.

БЗД-ийн цагдаагийн газрын дарга Очбадрах гэж хүн энэ хүүхний цагдаагийн бүх асуудлыг зохицуулж өгдөг. Энэ хүн Экологийн цагдаагийн албанд эрүүгийн тасгийн дарга хийдэг байсан. Эрүүгийн цагдаагийн газарт гомдол гаргасан байгаа ямар нэгэн байдлаар Цэрэнг хорлоод алах ажиллагаа хийх юм бол шалгаарай та нар. 

Хан-Уул дүүрэгт Дамдинжав гэж хүн байгаа. 2008 онд хулгай дээрэм, залилан гэсэн хэргээр эхнэртэйгээ хамт ажлаа алдсан. Тухайн үед албан тушаал буурууд СХД-т цагдаа хийж байгаад 2021 онд Хан-Уул дүүрэгт гэнэт хошууч цолтой болоод ирсэн. Тэр хүнийг Мөнхзул би тавьсан юм гэж хэлдэг. Монголын цагдаа болон хууль шүүхийнхнийг барьцаалаад байгаа Замын-Үүдийн янханы асуудлыг цэгцлэх ёстой. Би та нарын хийж чадахгүй байгаа ажлыг хийж байгаа шүү.

АТГ-ын Чинбат гэж хүн байгаа. Энэ хүн жилийн өмнө Мөнхзул "Цэрэн авгайг яаж алах бэ" гэсэн бичлэгийг үзүүлэхэд "наад бичлэгээ савчих, хамт алъя гээд яриад сууж байсан юм шүү. Намайг алах ажиллагаа явуулж байсныг энэ Чинбат гэрчилнэ. Нийслэлийн прокурорын газрын Тамгын газарт даргаар ажиллаж байсан Хосбаяр гэж хүн бий. УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы нууц амраг Хэрлэнтуяа гэж хүүхэн бий. Дорнодоос гаралтай, том хятадуутай нийлээд жижиг хятадуудаас сая доллар луйвардаад Мөнхзултай нийлсэн байгаа. Шангрила хавиар үнэтэй хувцас өмсөөд явдаг эрхэлсэн тодорхой ажил байхгүй. Залилан луйвар хийгээд явж байгаа. Иймэрхүү хүүхнүүд намайг гутааж доромжилж байна. Энэ хүнийг би цагдаад өгсөн. Намайг алах ажиллагаанд хамт оролцсон гэрч юм байгаа. Хэрлэнтуяа Хосбаяр гэдэгтэй нийлж гэмгүй таван хятадыг шоронд хийсэн байгаа. 

Өмгөөлөгч Болдоо гэж хүн Занданшатарын ойрын хүн гэж ярьдаг юм билээ. Мөнхзул бол алтны нэг ч уурхай лиценз байхгүй. Мөнхзул хоёр хууль бус мөрийтэй тоглоомын газар ажиллуулж байсныг цагдаагийхан хааж халхавчилж байсан. 

Мөнхзулын ээж Дашнанжид гэж шоронгоор явсан хүн байгаа. Эрүүгийн гэмт хэрэгтэн. Мөнхзул 2010 оноос хятадуудтай холбогддог юм билээ. Маш олон хүнтэй сууж салсан. Түүний дараа ЦЕГ-ын дарга асан Чингисийн дүү МАН-ын Саруул гэж залуутай 12 жил хамт амьдраад салсан. Энэ хүн дандаа цагдаа прокурорыг тойруулаад урхигддаг. Мөнхзул гэж энэ хүүхэнд луйвардуулсан хүмүүст баримт үлддэггүй юм. Өөрийнхөө дансаар мөнгө авдаггүй. Төрсөн дүүгийнхээ болон Солонгост амьдардаг хүний нэр дээр мөнгөө авдаг. Залилан луйвар дээр гаршсан байгаа. Хаана шинэ цагдаа, дарга ирсэн байна, танилаараа дамжуулж ууж иддэг.  УЕП Д.Жаргалсайхан ч энэ хүнтэй холбоотой. 

Энэ хүүхэн монголын модель хүүхнүүд болон дуучид, жүжигчдийг Хятад руу жуулчилж гаргадаг. Намайг алах ажиллагаа яриад инээлдээд сууж байхад жүжигчин Амгаланбаатар, мисс Болормаа, модель Энхболд, Бадамгэрэл нар байсан. Олимпийн аварга Түвшинбаяр ч байсан. Улсын начин Одхүү, Ганхуяг нар байсан. Дуучин Ариунбаатар, Улсын аварга Санжаадамба  нарыг бүгдийг нь цагдаад дуудна. Энэ хүмүүс Мөнхзул дээр зангилагддаг. Цаана нь зөндөө олон нэр байгаа. Тэгэхээр эдгээр хүмүүсийг тэр Мөнхзултай хамт шалгаарай. Хуулийн байгууллагын хэн хэнтэй холбоотой гэдэг нь илт болно. Та нар миний бизнес гэр бүлийг гутаасан намайг тэднээс салгасан, нэр хүндийг доромжилсон шүү" гэв. 

 

 

Жирийн нэг иргэн Цэрэндолгор миний бие прокурорын ажилтнуудын нэрийг дурдахад, Мөнхзулын хамгийн ойрын хамсаатан бол ЦЕГ-ын Тусгай ажиллагааны газрын дарга, дэд хурандаа Болорбат гэж хүн байгаа. Тэр хүн хамгийн муухай ажлуудыг нь хийдэг. Намайг доромжлоод гутаагаад бичлэгийг минь үзээд бүтэн нэг жилийн өмнө яаж алах бэ гээд хоорондоо яриад сууж байсан. Иргэн хүн өөрийгөө хамгаалуулах гээд цагдаад гомдол гаргалаа. Энд ямар ашиг сонирхол явж байна вэ гэхээр намайг алах тухай ярьж байж. Би хэнд итгэх бэ.
Нийгэм

Сэтгэгдэл (27)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.