| | USD/MNT 0₮

Н.Алтанхуяг:Хүн халдвараар үхэж байгаа тухай хэлэхээр 600 сая төгрөгөөр НЭМТ барих тухай ярьж байдаг

Цартахлын тухай хуульд хяналт тавих түр хороо өчигдөр Төрийн ордонд хуралджээ. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг цар тахлын үед зарцуулсан мөнгө, санхүү хөрөнгө болон вакцинжуулалтын асуудлыг хөндөв.

Тэрбээр "Төрийн байгууллага маш хариуцлагагүй байна. Хүн халдвараар үхэж байгаа тухай хэлэхээр 600 сая төгрөгөөр Нийгмийн эрүүл мэндийн төв барих тухай ярьж байна. Ийм төв байгуулахаар ковид зогсох юм уу. Төв байгуулахын оронд өвчлөөгүй байгаа хүмүүсээ хамгаалах, өвчилсөн хүмүүстээ тодорхой мэдээлэл өгөхөд зорьж ажиллах хэрэгтэй. Вакцинд маш их мөнгө зарсан. Дархлаажуулалт ийм өндөр байхад өвчлөл яагаад буурахгүй байгаа юм. Эсвэл вакцины сонголтод байна уу. Одоо гуравдугаар тунгаа хийж байна. Хэр үр дүнтэй байгаа талаар та бүхэн судалсан уу.

Тухайлбал, 20 мянган хүн өвчилж байхад түүний дийлэнх нь гэрийн нөхцөлд өөрийгөө эмчилж байна. 70 хүн өвчилсөн байхад нэг эмч, нэг сувилагч ногдон ажиллаж байсан. Энэ эмч эмнэлгийн буруу биш. Мөн шинжилгээний асуудлыг шийдэх хэрэгтэй” гэжээ. 

Төрийн байгууллага маш хариуцлагагүй байна. Хүн халдвараар үхэж байгаа тухай хэлэхээр 600 сая төгрөгөөр Нийгмийн эрүүл мэндийн төв барих тухай ярьж байна. Ийм төв байгуулахаар ковид зогсох юм уу. Төв байгуулахын оронд өвчлөөгүй байгаа хүмүүсээ хамгаалах, өвчилсөн хүмүүстээ тодорхой мэдээлэл өгөхөд зорьж ажиллах хэрэгтэй.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.