| | USD/MNT 0₮

ИНЕГ-ын даргын түр орлон гүйцэтгэгч Б.Алтанцомын жилийн орлого нь 70 сая бол 215 саяын үл хөдлөх хөрөнгөтэй

Агентлагуудын дарга нарын хөрөнгө орлогын мэдүүлгийг танилцуулж байгаа билээ. Энэ удаад Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын түр орлон гүйцэтгэгч Б.Алтанцомын хөрөнгийг танилцуулав.

Б.Алтанцом ИНЕГ-т сүүлийн хэдэн жил дэд даргаас тэргүүн дэд даргын алба хашиж байгаа билээ Тэрбээр тэргүүн дэд даргын албыг гурван жил хашсан бол 2020 онд дэд дарга болж, тус газрын дарга Л.Бямбасүрэнг чөлөөлснөөр түүний оронд одоо даргын түр орлон гүйцэтгэгч хийж буй юм.
 
Түүний нийт орлого нь 70.4 сая төгрөг байна. Харин гэр бүлийн гишүүдийнх нь жилийн орлого 58.2 сая төгрөг байна. Дотоодын дансандаа 73 сая төгрөгийн хадгаламжтай.  Нийтдээ 215 сая төгрөгөөр үнэлэгдэх орон сууц, авто зогсоолтой. Жийп болон туулах чадвар өндөр Ford Explorer- 1 машинтай. Эрдэнэс таван толгой ХК-д 3216  ширхэг хувьцаатай. Харин үнэт эдлэл, мал аж ахуйгүй юм байна. 
 
ХОМ:ИНЕГ-ын даргын түр орлон гүйцэтгэгч Б.Алтанцомын жилийн орлого нь 70 сая бол 215 саяын үл хөдлөх хөрөнгөтэй
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.