| | USD/MNT 0₮

Л.Оюун-Эрдэнэ:Гуравдахь тунгаа хийлгэж, шинэ жилээ хамтдаа тэмдэглэе

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Төрийн ордонд “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалт болсон билээ. Энэ хүнд цаг үед эдийн засгийн нөхцөл байдал ямар байх, цаашид ямар арга хэмжээ авах талаар бизнес эрхлэгчидтэй төрийн гурван өндөрлөг уулзалт хийсэн юм. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ холбоод болон бизнес эрхлэгчдийн тавьсан асуултад хариулжээ.

Тэрбээр "Цаашид цар тахалтай тэмцэнэ. Аль болох хөл хорио тогтоохгүй байх бодлогыг бид эрхэмлэнэ. Ковидын бүүстер тунгаа оны өмнө хийлгэцгээе. Бүгдээрээ гурав дахь тунгаа хийлгэж шинэ жилээ хамтдаа тэмдэглэе. АПУ-гийн П.Батсайхан ерөнхийлөгч үнэн хэлсэн. Дэлхий цар тахлыг давсан даваагүй гэж хоёр хуваагдана. Монгол Улс чадсан улс байх ёстой" гэжээ.

Түүний энэ мэдээлэл олон нийтийн зэвүүцэл дургүйцлийг ихэд хүргэж байна. Өнгөрсөн тавдугаар сард "Хоёр дахь тундаа хамрагдаж, зуныг аялж зугаалж, амны маскаасаа сална" гэж мэдээлэл хийж байсан түүний мэдээлэл өнгөрсөн зун биелэлээ олоогүй, харин ч халдварын тархалт орон нутагт эрчээ авч, өвчлөөгүй аймаг, сум, суурин баг гэж байгаагүй. Зарим аймагт халдварын тоо тохиолдол хоногт мянга мянгаар илэрч, нөхцөл байдал хүндэрсэн байхад Ерөнхий сайд нь вакцинд иргэдээ хамруулахын тулд иргэдийнхээ тархийг угааж, мэдрэлээр наадаж эхэллээ хэмээн шүүмжилж байна. 

Тэрбээр "Цаашид цар тахалтай тэмцэнэ. Аль болох хөл хорио тогтоохгүй байх бодлогыг бид эрхэмлэнэ. Ковидын бүүстер тунгаа оны өмнө хийлгэцгээе. Бүгдээрээ гурав дахь тунгаа хийлгэж шинэ жилээ хамтдаа тэмдэглэе" гэжээ.
Улс төр

Сэтгэгдэл (28)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.