| | USD/MNT 0₮

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ковидын халдвараар нас барагсдын ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлэв

Өнөөдрийн байдлаар Монгол Улс ковидын халдвараар 973 иргэнээ алдсан байна. Сүүлийн хэдэн өдөр хоногт 15, 15-аар нь алдаж байгаа эмгэнэлтэй харамсалтай мэдээлэл байна.

Ковид болон бусад халдвар хавсарсан өвчнөөр нас барсан хүний тоо 1000 хол гарсан бол яг халдвараар нас барсан 973 хүний тоо удахгүй 1000-д хүрэх нь. Халдварт өртөж, биеийн байдал нь хүндэрч эмчилгээ авахгүй байсаар өөд болж байгаа иргэдээ хүндлээд төр засгийн удирдлагууд эмгэнэл илэрхийлсэнгүй гэсэн шүүмжлэл нэлээд гарч байгаа.

Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд өнөөдөо болсон. Энэ зөвлөгөөнийг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэлсэн юм. Тэрбээр цар тахлын улмаас амь насаа алдсан иргэдийн ар гэр, төрөл төрөгсөд, ойр дотны хүмүүст гүн эмгэнэл илэрхийлжээ. 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ковидын халдвараар нас барагсдын ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлэв
Улс төр

Сэтгэгдэл (4)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.