| | USD/MNT 0₮

З.Энхболд, Ц.Туваан нарыг хөөх эрх С.Эрдэнэд байхгүй гэв

Ардчилсан намын гишүүд болох З.Энхболд, Ц.Туваан, Н.Батхуяг, Д.Өсөхбаяр, М.Батжаргал, Р.Нямдорж нарыг 4 жилийн хугацаатай хөөсөн гэх мэдээлэл гарсантай холбогдуулан О.Цогтгэрэлийн гэх Ардчилсан намаас мэдээлэл хийлээ.

АН-ын Үндсэн дүрмийн хорооны дүгнэлтийн дагуу нэр дурдсан гишүүдийг 4 жилийн хугацаатай намын бүртгэлээс хассан гэх мэдээллийг өгөөд байгаа нь буруу ташаа гэдгийг албаныхан онцоллоо. Одоо ажиллаж буй Ардчилсан намын Үндсэн дүрмийн хороон 2017 оны АН-ын 7-р их хурлаар батламжлан 4 жилийн хугацаатай томилсон бөгөөд уг дүрмийн хорооны гишүүдийг 2021 оны 4-р сард дахин сунгасан. Д.Мягмардаш даргатай үндсэн дүрмийн хороо нь албан ёсны дүрмийн хороо юм.

Ардчилсан намын даргаар ажиллаж байсан С.Эрдэнэ нь 2020 оны 6-р сарын 26-ны өдөр өөрийн хүсэлтээр намын даргаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Уг өргөдлийг АН-ын Үндсэн дүрмийн хороо 2020 оны 7-р сарын 3-ны өдөр хэлэлцэн Үндсэн дүрмийн 3.10-т заасан нөхцөл байдал үүссэнийг тогтоон баталгаажуулсан. Эрдэнэ нь Монгол Улсын Дээд шүүхэд 2021 онд өөрийгөө Ардчилсан намын даргаар сэргээн бүртгүүлхээр 3 удаа хүсэлт хүргүүлсэн тухай бүрт С.Эрдэнийг Ардчилсан намын даргаар бүртгэхээр татгалзсан гэдгийг тэд мэдэгдлээ.

О.Цогтгэрэлийн талын Ардчилсан намаас мэдээлэл хийж, З.Энхболд, Ц.Туваан Н.Батхуяг, Д.Өсөхбаяр, М.Батжаргал, Р.Нямдорж нарыг 4 жилийн хугацаатай хөөсөн гэдэг нь худал гэдгийг мэдэгдлээ. Мөн С.Эрдэнэ гишүүдийг намаас хөөх эрх байхгүй гэв.
Нийгэм

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.