| | USD/MNT 0₮

Л.Оюун-Эрдэнэ:Хүүхдийн мөнгийг бэлнээр биш хадгаламж руу нь хийдэг болно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд үргэлжилж байна.

Ерөнхий сайд уг уулзалтад Засгийн газраас баримталж буй эдийн засгийн бодлогын талаар танилцуулж буй бөгөөд энэ үеэрээ хүүхдийн мөнгөтэй холбоотой ирээдүйд авч хэрэгжүүлэх бодлогоо танилцуулав. 

Түүний хэлж буйгаар хүүхдийн 100 мянган төгрөгийг бэлнээр хүүхэд бүрт олгох нь хүүхэддээ бүрэн хүрч чадахгүй байна. Энэ нь нөгөө талаараа халамжийн бодлогыг нэмэгдүүлж хөдөлмөр эрхлэхгүй байх сэдлүүдийг бий болгож байна. Тиймээс хүүхдийн мөнгийг ирээдүйд бэлнээр нь олгох бус тухайн хүүхдийн хадгаламжийн данс руу хийдэг байх бодлогыг баримтлах ёстой гэжээ. 

Тэрбээр "1.4 их наядыг байнга бэлнээр өгөөд яваад байх уу. Хөдөлмөрлөх хүн хүч маань манайд 1.2 сая. Энэ халамжийн бодлогоос болж хөдөлмөр эрхлэхгүй байх сэдлүүд байна гэж аж ахуйн нэгжүүд ярьдаг. Тиймээс бид одоо байгаа хэмжээгээр нь хүүхдэд нь олгох. Хүүхэд тодорхой цаг хугацаанд энэ мөнгөө хадгаламжаар аваад тухайн иргэн амьдралын зах руу хөл тавих үед 15-20 сая төгрөгийн хадгаламжтай байх болно. Ингэснээр ирээдүй боловсрол, ирээдүйн эрүүл мэнд, ирээдүйн орон сууцтай иргэнийг бид бий болгож чадна. Хуримтлалтай дундаж давхаргыг бий болгох тогтолцоог бүрдүүлж чадна. Хуримтлалын нэгдсэн сангийн суурийг тавьж чадна. Тиймээс бид халамжийн бодлогыг хадгаламжийн бодлого болгох бодлогын шинэчлэл рүү хамтдаа орно гэж бодож байна" гэв.

Хүүхэд тодорхой цаг хугацаанд энэ мөнгөө хадгаламжаар аваад тухайн иргэн амьдралын зах руу хөл тавих үед 15-20 сая төгрөгийн хадгаламжтай байх болно. Ингэснээр ирээдүй боловсрол, ирээдүйн эрүүл мэнд, ирээдүйн орон сууцтай иргэнийг бид бий болгож чадна. Хуримтлалтай дундаж давхаргыг бий болгох тогтолцоог бүрдүүлж чадна. Хуримтлалын нэгдсэн сангийн суурийг тавьж чадна. Тиймээс бид халамжийн бодлогыг хадгаламжийн бодлого болгох бодлогын шинэчлэл рүү хамтдаа орно гэж бодож байна
Улс төр

Сэтгэгдэл (4)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.