| | USD/MNT 0₮

Х.Нямбаатар:Ч.Лодойсамбуу хүсэж байвал Боксын холбооны ерөнхийлөгчөөр тавихад бэлэн байна

Монголын боксын холбооны ерөнхийлөгч Х.Нямбаатар сүүлийн үед гараад байгаа мэдээлэлтэй холбоотой асуудлаар тайлбар өглөө.

Тэрбээр "9 дүгээр сарын 05-нд Боксын холбооны бага хурал болж намайг Ерөнхийлөгчөөр сонгож томилсон. 18 цагт хурал дуусаад Элит төв дээр 130 хүн 1, 2 дугаар хоол идээд тарсан. Болсон үйл явдал ердөө энэ. Шөнийн 02 цагт СБД-ийн цагдаагийн хэлтэст дуудлага ирсэн. Тэр төвд цаг хэтрүүлж олон хүн архи дарс ууж, хоорондоо зодолдсон юм билээ. Одоо ч зөрчил шалгах хэрэг нь үргэлжилж байгаа.

Улаанбал нэвтрүүлгийн шторкийг үзэхэд Боксын холбооны хурлыг би зохион байгуулаад архи уулгаж зодолдуулсан мэт эвлүүлж ташаа ойлголт төрүүлсэн. Тэр хуралд суусан 130 хүн болсон үйл явдлыг гэрчилж хэлнэ. Нэвтрүүлгээ сэвж олон нийтэд хүргэх гэсэн байна билээ. 

Боксын холбооны удирдах зөвлөл 19 гишүүнтэй бөгөөд удаа дараа Э.Цэндбаатартай холбоотой асуудлыг сануулж анхааруулж байсан юм билээ. Ковидын дүрэм журам зөрчсөн гээд олон зөрчил байгаа юм билээ. Бусад баг тамирчдад буруу үлгэр дуурайлал болж байна гээд асуудлаа оруулж ирсэн. Би хурлыг даргалж, хамтын шийдвэр гаргасан. Цаашид их спортын тамирчид татвар төлөгчдийн мөнгөөр тэмцээн уралдаанд явдаг учраас сахилга баттай байх ёстой гэсэн байр суурьтай байсан. 

Тэнд байсан хүмүүсийн хувьд шигшээ багийн тамирчин ганцхан Э.Цэндбаатар байсан. Харин бусадууд нь зодог тайлчихсан тамирчид байсан гэсэн мэдээлэл өгсөн.

УЗ-ийн гаргасан шийдвэр зөв гэдэгт итгэлтэй байна. Яагаад гэвэл тамирчид сахилга баттай байх ёстой. Ч.Лодойсамбуу гэж сэтгүүлч Боксын холбооны ажлыг өөрөө тайлбарлаад өөрөө мэдээлэл гаргаад байх юм бол энд холбоо гэж байх шаардлага байхгүй. Шаардлагатай гэж үзэж байвал МБХ-ны ерөнхийлөгч болъё гэсэн хүсэлтээ манай УЗ-д тавих ёстой. Ч.Лодойсамбууг хүсэж байвал холбооны ерөнхийлөгч болгоход би бэлэн байна.

Боксын холбооны идэвхтэн зүтгэлтнүүд их удаан удирдлага менежментээр дэмжээд ажиллаад яваад өгөөч гэсэн хүсэлт тавьснаас би өөрөө гүйж очиж удирдлага нь болоогүй. Бусад орнуудын жишгийг харахад Боксын холбооны ерөнхийлөгч нь Хуульзүйн сайд нь байдаг юм билээ. Энэ холбооноос ямар ч цалин авахгүй" гэлээ. 

 

 

 

УЗ-ийн гаргасан шийдвэр зөв гэдэгт итгэлтэй байна. Яагаад гэвэл тамирчид сахилга баттай байх ёстой. Лодойсамбуу гэж сэтгүүлч Боксын холбооны ажлыг өөрөө тайлбарлаад өөрөө мэдээлэл гаргаад байх юм бол энд холбоо гэж байх шаардлага байхгүй. Шаардлагатай гэж үзэж байвал МБХ-ны ерөнхийлөгч болъё гэсэн хүсэлтээ манай УЗ-д тавих ёстой. Лодойсамбууг хүсэж байвал холбооны ерөнхийлөгч болгоход би бэлэн байна.
Улс төр

Сэтгэгдэл (8)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.