| | USD/MNT 0₮

Сүүлийн 24 цагт Баян-Өлгий, Говь-Алтай, Өвөрхангай, Хөвсгөл аймагт халдвар бүртгэгдээгүй

Орон нутагт халдварын тоо огцом нэмэгдэж, 2000 даваад байсан юм. Харин сүүлийн өдрүүдэд орон нутагт бүртгэгдэх халдварын тоо буурч байна. Өнгөрсөн хоногт л гэхэд дөрвөн аймагт халдвар бүртгэгдээгүй байна. Тодруулбал, Баян-Өлгий, Говь-Алтай, Өвөрхангай, Хөвсгөл аймагт халдвар бүртгэгдээгүй бол Дорнод аймагт хамгийн өндөр буюу 309 тохиолдол батлагджээ. 

Түүнчлэн өнгөрсөн 24 цагийн хугацаанд Сэлэнгэ 238, Төв 131, Дундгоьв 84, Говьсүмбэр 71, Дархан-Уул 71, Баянхонгор 58, Завхан 50, Хэнтий 47, Архангай 47, Булган 41, Сүхбаатар 33, Өмнөговь 27, Дорноговь 24, Ховд 24, Орхон 18, Увс 7 халдварын тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.

Өнгөрсөн хоногт орон нутагт 1280 халдварын тохиолдол бүртгэгдсэн. Тэгвэл дөрвөн аймагт сүүлийн 24 цагт халдвар бүргтгэгдээгүй байна.
Нийгэм

Сэтгэгдэл (6)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.