| | USD/MNT 0₮

МХЕГ-ын ахлах мэргэжилтэн хүчин хийсэн нь тогтоогдвол 1-5 жилийн ял сонсоно

Ажлын байрны бэлгийн дарамтад өртсөн гэх гомдлын дагуу цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. 

2021 оны 08 дугаар сарын 19-ны өдөр Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо МХЕГ-ын харьяа Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабортарт Стретаги төлөвлөлт эрсдлийн үнэлгээний төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч ахлах мэргэжилтэн У нь мэргэжилтэн ажилтай Ц.Х /29 настай эмэгтэй/-г хамт архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хүчиндсэн гэх гомдол мэдээллийг хүлээн авч хойшлуулшгүй мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Эрүүгийн хуулийн 12.1.1 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагааг явуулж  байна.

ХҮНИЙ БЭЛГИЙН ЭРХ ЧӨЛӨӨ, ХАЛДАШГҮЙ БАЙДЛЫН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ

12.1 дүгээр зүйл.Хүчиндэх

            1.Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2021 оны 08 дугаар сарын 19-ны өдөр Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо МХЕГ-ын харьяа Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабортарт Стретаги төлөвлөлт эрсдлийн үнэлгээний төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч ахлах мэргэжилтэн У нь мэргэжилтэн ажилтай Ц.Х /29 настай эмэгтэй/-г хамт архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хүчиндсэн гэх гомдол мэдээллийг хүлээн авч хойшлуулшгүй мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Эрүүгийн хуулийн 12.1.1 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Нийгэм

Сэтгэгдэл (4)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.