| | USD/MNT 0₮

ХОМ:НДЕГ-ын дарга Д.Зоригт гурван орон сууцтай, 253 сая төгрөгийн хадгаламжтай

АТГ-аас төрийн өндөр албан тушаалтнуудын 2020 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг гаргаж тавьсан байгаа. Тэгвэл УИХ-ын гишүүдээс гадна агентлагийн дарга нар хэр хөрөнгөлөг юм, жилд хэдэн төгрөгийн орлого олдог эсэхийг гаргаж тавьж байна. Энэ удаад Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Д.Зоригтын хөрөнгө орлогын мэдүүлэгтэй танилцлаа.
НДЕГ-ын дарга Д.Зоригт өнгөрсөн жил 58.5 сая төгрөгийн орлого олжээ. Жилд олох орлогын хэмжээ буурсан байна. Өнгөрсөн 2018 онд 115 сая төгрөгийн орлого олж байсан бол 2019 онд 61, 2020 онд 58 болж буурчээ. Харин гэр бүлийнх 13.9 сая төгрөгийн орлоготой байж. Тэрбээр 150 сая төгрөгийн үнэлгээтэй нийтийн орон сууц хоёр, зуслангийн байшин нэгтэй гэж мэдүүлжээ. Харин жижиг оврын ачааны машин Hyundai, Porter- 1, Суудлын жижиг машин Toyota Prius XW20- 1-тэй аж. Нийт 62 сая төгрөгийн үнэлгээтэй газартай бол 15 сая төгрөгийн  үнэт эдлэлтэй, дотоодын хадгаламжиндаа 253 сая төгрөгтэй. Бумба-Хүнс, Хайтек медиа групп, Эрдэнэс таван толгой, Талх чихэр компанид  50852, 33, 3216, 208 ширхэг хувьцаатай.
 
 
Нийт 62 сая төгрөгийн үнэлгээтэй газартай бол 15 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, дотоодын хадгаламжиндаа 253 сая төгрөгтэй
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.