| | USD/MNT 0₮

МҮОНРТ-ийн дарга асан Л.Нинжжамц Парламентын сурталчилгаа мэдээллийн төвийн дарга болжээ

МҮОНРТ-ийн дарга асан Л.Нинжжамцыг Парламентын сурталчилгаа мэдээллийн төвийн даргаар томилжээ. Монгол Улсын Их Хурлын даргын Ажлын албаны Парламентын сурталчилгаа, мэдээллийн төвийн даргаар сэтгүүлч, эрх зүйч Л.Нинжжамц ажиллахаар болжээ. Парламентын хууль тогтоох, хянан шалгах, төлөөллийн чиг үүргээ хэрэгжүүлж буй талаарх мэдээллийг олон нийтэд түгээх, ард түмний засаглах эрхийг хангаж, хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог идэвхжүүлэх чиглэлээр энэхүү төв ажиллах юм.

Л.Нинжжамц өмнө нь Монголын сонины холбооны гүйцэтгэх захирал, Монгол Улсын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга, Монголын Үндэсний Олон Нийтийн Радио, Телевизийн ерөнхий захирал зэрэг албан тушаал хашиж байсан юм. 

Монгол Улсын Их Хурлын даргын Ажлын албаны Парламентын сурталчилгаа, мэдээллийн төвийн даргаар сэтгүүлч, эрх зүйч Л.Нинжжамц ажиллахаар болжээ.
Улс төр

Сэтгэгдэл (5)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.