| | USD/MNT 0₮
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Шүүгчдийг томилдог, хариуцлага тооцдог механизмаас татгалзаж буй талаар ЕТГ-ын дарга Я.Содбаатар мэдээлсэн. Тэгвэл энэ талаар Ардчилсан намаас өнөөдөр байр сууриа илэрхийлсэн юм.
АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр: Монголд улс төрийн бүх болж бүтэхгүй хогоо чихдэг хогийн сав нь өмнөх Ерөнхийлөгч нар болчихлоо. Тэр хүмүүс болохгүй бүтэхгүй зүйлийн үүр овоохой болчхоод байна. Аливаа зүйл үнэнээрээ байвал сайхан. Би үүнд бодит мэдээлэл өгье. Юм үнэнээрээ байх сайхан. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Шүүхийн багц таван хуулийг 2012 онд УИХ-д оруулж батлуулж байсан. 2012 онд МАН 45 суудалтай байсан. Одоогийн ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан. Тухайн үед УИХ-ын гишүүд алга ташиж Шүүхийн багц таван хуулийг баталж байсан. Шударга ёсыг та хийх ёстой гэж хэлж байсан.
УИХ баталсан хуулийнхаа хариуцлагыг үүрч сур л даа. Цаасан дээр байхдаа ямар ч хууль үзэсгэлэнтэй сайхан харагддаг. Гэвч тэрхүү хуулийг бодит амьдрал дээр хэрэгжүүлнэ гэдэг тийм ч амар байдаггүй. Хуульд ганц зүйл бүтэхгүй болохоор бүхнийг өмнөх Ерөнхийлөгч рүү чихдэг байж таарахгүй. МАН-ын эрх баригчдын баталсан Шүүхийн шинэ хууль хэрэгжээд эхэллээ.
Хэдэн жилийн дараа энэ хуультай холбоотой асуудал зөндөө үүсч таарна. Төгс төгөлдөр хууль гэж хаана ч байхгүй. 1992 онд Үндсэн хууль батлагдахад бүх шатны шүүгчдийг Ерөнхийлөгч томилдог болсон. Энэ зарчмаас татгалзана гэсэн ойлголт байж таарахгүй. Монгол Улсын Ерөнхийлөгч нь намаасаа түдгэлзсэн цорын ганц Үндсэн хуулийн албан тушаалтан. УИХ улс төрийн намуудаас бүрддэг. УИХ-д шүүхийн томилгооны эрхийг өгөх юм бол улстөржиж гүйцнэ. Тиймээс аль ч улсад Ерөнхийлөгч шүүгчдийг томилдог. Харин шүүчгийг сонгон шалгаруулдаг хороо нь Ерөнхийлөгчөөс хараат бие даасан байх ёстой. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үед Шүүхийн Ерөнхий зөвлөл /ШЕЗ/ болохоо байсан мэтээр ярих болж. Хамгийн анх ШЕЗ-ийн даргыг хууль зүй, дотоод хэргийн сайд хийдэг байсан. Хууль зүйн сайд нь өрөөндөө хэрэгтэй танилцаад шүүгчдийг дарамтлаад байна гэсэн хэл ам гарсаар байгаад Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч ШЕЗ-ийг даргалдаг болсон.
Шүүх, шүүхийн захиргаа нэг болсон учраас Ц.Элбэгдорж шүүн таслах ажиллагааг шүүхийн захиргаанаас салгасан. Ингээд шүүхийн захиргаа бие даасан болгосон.Үүнээс гадна нөхөн сонгуультай холбоотой асуудлаар зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр АН яагаад залуучуудаа дэмжихгүй байгаа юм бэ гэсэн мэдээлэл гарч байна. 2020 оны УИХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшигчдийн 60 хувь нь залуу улчтөрчид байсан. Өнөөдрийн улс төрийн нөхцөл байдлыг харгалзан үзээд манай намын улс төрийн зөвлөл, тэмцэггч, ахмад улстөрчдөө нөхөн сонгуульд илгээсэн.
УИХ-ын гишүүд хууль батлах гэж сонгогдсон учраас хариуцлагаас зугтаахаа больж ачааг хамт үүрэлцэж сурах хэрэгтэй. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн батлуулж байсан Шүүхийн багц хуульд ололт амжилт олон байсан. Шүүгч нар анх удаа нөлөөллийн мэдүүлэг бичдэг болсон. Шүүхээс өмнөх шатанд иргэд эвлэрүүлэн зуучлалаар асуудлаа шийддэг болсон. Үнэхээр зарим нэг ололттой шинэтгэлийг тухайн үеийн Үндсэн хуулийн цэц /ҮХЦ/ тайрсан. Одоо ч гэсэн ийм зүйл ажиглагдаж байна. ҮХЦ нь Үндсэн хуульд захирагддаг болохоос улстөрч нарын гар хөл болох ёсгүй. Үндсэндээ ҮХЦ нь УИХ-ын нэг байнгын хороо шиг л ажилладаг болсон. ҮХЦ нь хаягдсан улстөрчдийн цуглуулга болсон. Үүнээс болж хуулийн шинэчлэл унадаг.
Ерөнхийлөгчид овоолж оцойсон эрх мэдэл байхгүй. Засгийн газарт эрх мэдэл байгаа шүү. Шүүхийн хууль хэрэгжихээр алдаа оноо гарч ирнэ. Сүүлдээ эзэн байхгүй хариуцлагаас зугтаана. Баталсан хуулиа бусад руу чихэж ирлээ" гэв.
УИХ баталсан хуулийнхаа хариуцлагыг үүрч сур л даа. Цаасан дээр байхдаа ямар ч хууль үзэсгэлэнтэй сайхан харагддаг. Гэвч тэрхүү хуулийг бодит амьдрал дээр хэрэгжүүлнэ гэдэг тийм ч амар байдаггүй. Хуульд ганц зүйл бүтэхгүй болохоор бүхнийг өмнөх Ерөнхийлөгч рүү чихдэг байж таарахгүй. МАН-ын эрх баригчдын баталсан Шүүхийн шинэ хууль хэрэгжээд эхэллээ