| | USD/MNT 0₮

УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл шинэ намаа байгууллаа

УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл шинэ нам байгуулж буйгаа өнөөдөр албан ёсоор мэдэгдлээ. Тэрбээр "Иргэдийн оролцооны нэгдэл" гэсэн нам үүсгэн байгуулах анхны хурлаа өнөөдөр хийжээ.

Гишүүн асан Ц.Оюунгэрэлийн хувьд өнгөрсөн тавдугаар сард шинэ нам байгуулна гэдгээ мэдэгдэж байсан удаатай. Тодруулбал, тэрбээр “Улс төрийн амьдралд шинэ хуудас эхлүүлэхийн тулд 29 жил нэг сарын турш хамт байсан Ардчилсан намаасаа гарлаа. Ингээд холбогдох байгууллагуудаас Иргэний оролцооны нэгдэл нам (ИОНН) гэсэн нэр баталгаажуулж авлаа. Энэ намаа зах зээлд итгэдэг, хувийн хэвшилд итгэдэг, хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг иргэдийн өмнө нээлттэй байлгана” гэлээ.

Улс төрийн намын тухай хуулиар шинэ намыг 801-ээс доошгүй гишүүн элсүүлсэн байх, намын нэр, бэлгэдэл, далбаа, дүрэмтэй байх зэргийг харгалзан Улсын дээд шүүх бүртгэснээр байгуулах ёстой. УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл шинэ намдаа элсэх иргэдийг бүртгэх гар утасны аппликейшн боловсруулжээ. Мөн намын дүрмийн төслөө бэлтгэсэн гэдгийг тэрбээр мэдээлжээ. 

 

Улс төрийн амьдралд шинэ хуудас эхлүүлэхийн тулд 29 жил нэг сарын турш хамт байсан Ардчилсан намаасаа гарлаа. Ингээд холбогдох байгууллагуудаас Иргэний оролцооны нэгдэл нам (ИОНН) гэсэн нэр баталгаажуулж авлаа. Энэ намаа зах зээлд итгэдэг, хувийн хэвшилд итгэдэг, хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг иргэдийн өмнө нээлттэй байлгана”
Улс төр

Сэтгэгдэл (13)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.